Нийгэм мэдээ
Нөөцийн махыг 446 хүнсний дэлгүүрээр борлуулж байна

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж нийтдээ арван аж ахуйн нэгжийн 10 мянган тонн нөөцөлсөн махыг бэлтгэж, нийлүүлэхээр төлөвлөсөн билээ.
Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг-аар савласан бөгөөд үхрийн ястай мах 13,800 төгрөг, хонины ястай махыг 11,800 төгрөгөөр худалдаалж байна.
Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэллээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.