Трамп микрочип, эм, машинд гаалийн татвар тавина

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.02.18/ мэдэгдэл хийхдээ машины импортод 25 хувийн гаалийн татвар тавьж, хагас дамжуулагч болон эмийн импортод үүнтэй дүйцэхүйц татвар тавихаар төлөвлөж байгаа гэжээ. Өнгөрсөн баасан гарагт /2025.02.14/ Трамп хэлэхдээ дөрөвдүгээр сарын хоёрны өдөр гэхэд автомашинуудад гаалийн татвар тавина гэсэн юм.
Трамп гадаадын зах зээлүүд АНУ-ын автомашины экспортод шударга бус ханддаг гэж удаан хугацааны турш шүүмжилж ирсэн. Тухайлбал Европын холбоо нь автомашины импортод арван хувийн татвар ногдуулдаг. Энэ нь АНУ-ын гаалийн алба суудлын автомашины импортод тавьдаг 2.5 хувийн татвараас дөрөв дахин их байгаа юм. АНУ нь Мексик, Канадаас бусад орнуудаас орж ирдэг ачааны машинд 25 хувийн гаалийн татвар тавьдаг.
Сар гаруй хугацааны өмнө ажлаа авсан Трамп БНХАУ-ын бүх бараанд тавьдаг гаалийн татварын 10 хувиар нэмсэн. Мөн тэрбээр ган, хөнгөн цагааны бүх импортод 25 хувийн гаалийн татвар ногдуулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэнэг хүүр шүү. Нөгөөдүүл нь зөрүүлээд Америк бараанд татвар тавина ш дээ