СПОРТ

"The MongolZ" дараагийн тэмцээний урилгаа авлаа

ESL 2025 оны дөрөвдүгээр сарын 21-27-нд болох "IEM Melbourne" тэмцээнд уригдсан 16 багийг зарлалаа.

Тус тэмцээнд дараах 16 баг уригджээ.

  • FaZe Clan
  • Natus Vincere
  • Team Spirit
  • Team Vitality
  • Team Liquid
  • paiN Gaming
  • The MongolZ
  • FlyQuest
  • Eternal Fire
  • MIBR
  • BIG
  • MOUZ

Багуудыг энэ оны хоёрдугаар сарын 3-ны Valve Regional Standings /VRS/ онооны дагуу эхний 10 багийг сонгожээ. Харин үлдсэн багуудыг бүс нутгийн VRS оноогоор сонгосон байна.

Гэхдээ "G2 Esports", "FURIA Esports", "Astralis" багууд уригдсан ч тэмцээнд оролцохоос татгалзжээ. Үүнээс шалтгаалан "paiN Gaming", "MIBR", "BIG" багууд оронд нь сонгогдсон байна.

Тухайн тэмцээнд 16 баг 8, 8-аараа хуваагдан, Double-elimination /хожигдсон ч нэг удаа дахин тоглох боломжтой/ хэлбэрээр өрсөлдөх аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button