УЛС ТӨРУлс төрийн мэдээ

#2: Х.Баттулгыг өмгөөлж яваад баригддаг, Б.Хишигдоржийн "нүүрсний" оффист байрладаг, цүнх барьдаг УИХ-ын даргын зөвлөхүүд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь хууль зүйн бодлогын орон тооны болон орон тооны бус долоон зөвлөхтэй. Улстөрийн бодлогын нэг зөвлөхтэй. Хоёр шадар туслах, байнгын хороод хариуцсан гурван ахлах ажилтан, хууль зүйн асуудал хариуцсан гурван ахлах ажилтан, үйл ажиллагаа хариуцсан нэг ахлах ажилтан, хэвлэл мэдээлэл олон нийт хариуцсан гурван ахлах ажилтан, үүрэг чиглэл нь тодорхойгүй таван ажилтантай. Үндсэндээ өөрийгөө тойруулаад 23 орон тоо үүсгээд буй. Асар данхар бүтэц ажиллуулж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөхүүддээ ихэд ээлтэй. Арваад хүн нэр дэвшүүлээд, талыг нь парламентад суулгаж чадсан. Д.Амарбаясгалангийн хувьд ч Ерөнхийлөгчөөс дутахааргүй. МАН-ын генсек байхдаа өөрийн сүүдэр доорх зөвлөхүүдээ албан тушаалд хүрuэж байлаа. Хэдэн зөвлөхүүдийнхээ ажил, албан тушаалын гол найруулагчаар маш сайн ажилласан. Намын анхан шатны байгууллагаас эхлээд сайдын сэнтийд хүртэл өөрийн хүмүүсээ шургуулах асар өндөр амбицтай явж ирсэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхүүд ХЭН БЭ гэдгийг хүргэе.


  • Ахлах зөвлөх Ц.Мөнх-Оргил

УИХ-ын гишүүн асан. Гурван удаа сонгогдож парламентад суусан ч, 2024 онд нэр дэвшээгүй. Нэр дэвшилгүй албан тушаалын тохироо хийсэн гэгдэж байв. Элчин сайдаар явах юм уу, ҮХЦ-ийн гишүүн болно гэдэг мэдээлэл хөвөрсөн. Гэвч аль руу нь ч явсангүй. Олон улсын харилцаа, олон улсын хуульч мэргэжил эзэмшсэн туршлагыг нь үнэлэн Д.Амарбаясгалан дэргэдээ авсан.

Ц.Мөнх-Оргил нь Сү фракцын хүн. Тус фракц асуудалд хамгийн хорон оролцож, үргэлж өөрсдөдөө “ашиг” унагаж ирсэн гэдгийг улстөрийн хүрээнийхэн мэднэ. Хаана мөнгөтэй, эрх мэдэлтэй албан тушаал гарч ирнэ, түүн рүү төлөөллөө шургуулж, ирсэн. Цагтаа МАН-ын гуравдагч хүчин болтлоо мандсан. Гэвч 2021 онд Л.Оюун-Эрдэнэ засгаа эмхлэн байгуулахад тус фракцынхан Засгийн газраас шахагдсан байдаг.

Хуулийн мэдлэг, туршлага ихтэй ч ашиг сонирхолгүй сэдэвтээ ямагт дуугүй байж ирснээрээ нам хийгээд олон нийтийн итгэл алдсан нэгэн.

  • Зөвлөх Н.Отгончимэг

Уг нь тэр Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас шүүхийн хараат бус байдлыг хангах дөрвөн жилийн баталгаатай томилогдсон Үндсэн хуулийн байгууллагын гишүүн байв. Гэвч нэг хүнд үйлчилдэг албан тушаалаар ард түмний мандатыг сольсон. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө 2024.09.04-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх болох гэж. Хүсэлтийнх нь дагуу ХЗБХ чөлөөлөөгүй ч, УИХ чөлөөлсөн. Тухайн үед ШЕЗ-ийн гишүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүдтэй уулзаж болохгүй ч, УИХ-ын даргатай уулзаад ажил албан тушаал тохирсон хэмээн шүүмжлүүлсэн билээ.

  • Зөвлөх Т.Алтангэрэл

“Боннын Алтангэрэл” хэмээх нэрээрээ олноо танигдсан тэрбээр сэтгүүлч, хуульч, хууль зүйн ухааны доктор, олон улсын арбитрч. 2005 оны үес ХЗДХ-ийн яаманд ажиллаж байсан. Арбитрын чиглэлээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн дөрвөн ч олон улсын хөрөнгө оруулалтын маргаанд оролцсон. Тухайлбал, Засгийн газрын хариуцагчаар орсон "Төмөртэй"-н олон улсын арбитрын хэрэгт ажиллаж, ялалт байгуулж байж.

Тэрбээр, Хавдарын эмнэлэг дэх өвчтөний сэтгэл засах, уулзалт хийх, бясалгах залбирах, ном унших өрөө болон хүүхдийн эмнэлгийн тохижилтыг бусадтай хамтран хийж байсан. Энэ утгаараа нийгэм, улстөрд шүүмжлэлтэй хандаж, хүний эрхийн талаар идэвхтэй жиргэдэг нэгэн. Гэвч 2024 оноос УИХ-ын даргын зөвлөхөөр очоод суучихсан. “Легис” хууль зүйн сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч, “Оюуны Инноваци” ТББ, “Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн даргын статустай байв.

  • Зөвлөх Д.Золжаргал

МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Оклахома хотын их сургууль, Харвардын хуулийн сургуулийг тус тус дүүргэсэн. "Боловсролтой" эмэгтэй тодорхойлолттой. Арилжааны банкнаас ажлын гараагаа эхэлж, НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд ахлах хуульчаар ажиллаж байсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачлан дэвшүүлсэн "Гурван төгөлдөршил” бодлогыг голчлон ярьж, ажиллаж харагддаг.

Д.Золжаргал нь өмгөөллийн “Дашням Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал. Тус компани өмнө нь “ДиБи энд ЖиТиЭс” ХХК нэртэй байжээ. Сонирхолтой нь Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр тэмээтэй хөшөөний зүүн талд орших "Рэжис Плэйс" цамхагт байрладаг. Худалдаж авсан, түрээслэдэг эсэх нь тодорхойгүй. Ямартай ч, тус цамхаг нь нүүрсний хэрэгт холбогдон шалгагдаж байсан "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Б.Хишигдоржийнх. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн эхнэр тус барилгын зарим давхрын оффис, орон сууцуудыг худалдсан баримт нийтлэгдэж байв.

  • Зөвлөх Б.Батзаяа

Румын Улсын Вест их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль тус тус төгссөн. Хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн салбарт 20 орчим жил ажилласан. “Brand Farrar Buxbaum” LLP, “Монгол Өмгөөлөгч” ХХК-ийн захирал, “Ананд Адвокатс” хуулийн фирмийн партнер өмгөөлөгч гэх даруухан намтартай ч баялаг түүхтэй хүн. МАН-ын гишүүн ч явж.

Түүний өмгөөллийн “Ананд Адвокатс” ХХН нь 2003 онд “Ананд энд Ананд” ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдаж 2007-2013 онд “Ананд энд Батзаяа” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан анхны хуулийн фирмүүдийн нэг.

Сонирхолтой нь, 2015 оны сүүлээр Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татагдан шалгагдах үед Б.Батзаяа өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан гэгддэг. Улмаар өөрөө цагдан хоригдсон гэдэг мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байжээ. МИАТ-ын Ч.Хоролсүрэнг залилсан хэргээр. Гэвч Х.Баттулга, А.Гансүх нарыг гарах гарцгүй болгохын тулд түүнийг хилс хэрэгт хамаатуулан шалгасан гэж ч бичигдэж байж. Мөн ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг өмгөөлж явахдаа сэжигтнээр тооцогдон шалгагдсан аж. Түүний Виржинийн арлуудад үүсгэн байгуулсан “Трэшур космо лимитед” /Treasure Cosmo limited/ компанийн дансанд мөнгө орсон гэх асуудлаар. Дуулиануудаасаа болоод МАН-ынхан Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээс хасагдаж байжээ. Цаашлаад, Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсныг нь сөхвөл овоо их мэдээлэл хөврөхөөр.

Түүний эхнэр Баясал солонгосчуудтай хамтран "Баясал Велнесс" гоо сайхны томоохон төв ажиллуулдаг байна.

  • Зөвлөх Ч.Урангоо

БНСУ-ын Cөүлийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2019 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 2013-2015 онд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны шинжээч, 2015-2017 онд “Дике” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2023 онд АНУ-ын “Сисан” хуулийн фирмд эрх зүйчээр тус тус ажиллажээ.

  • Зөвлөх Н.Булгантамир

“Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Harvard Kennedy School төрийн бодлого, нийгэм, эдийн засаг, гадаад бодлогын чиглэлээр төгссөн. 2023-2024 онд “Шивээ-Овоо” ХК-ийн ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаар, “Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк” ХХК-д албаны даргаар ажиллаж байсан.

1999 оных тул ажилласан намтар нь ердөө 2020 оноос эхэлж буй. 26-хан настай залуу УИХ-ын даргад зөвлөөд сууж байна гэхээр хачирхалтай. Тэрбээр, 2023 оноос МАН-ын дэргэдэх Монголын Залуучуудын Холбооны Нарийн бичгийн даргаар ажилласан. МАН-ын Бага хурлын гишүүн болчихсон. "Мал дагавал ам тосдог" гэдэг шиг "Нам дагавал ямар нэгэн зүйлд хүрнэ" гэх үзэл баримтлалтай нэгэн гэж хэлэхэд буруудахгүй биз.


Өмнөх УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн, улс төрийн, нийгмийн салбарын болон хэвлэл мэдээллийн албаны гэсэн таван зөвлөхтэй л ажиллаж байжээ. Харин Д.Амарбаясгалан зөвхөн хууль зүйн бодлого дээрээ л гэхэд долоогийн долоон зөвлөхтэй. Хууль тогтоох, батлах дээд байгууллагын толгойд суусан хүний хувьд олон сайн хуульчаар зөвлүүлэх, хийгүй хуулиуд батлах хүсэл эрмэлзэл үү. Өөртөө хуулийн хамгаалалт үүсгэх гэсэн эмзэглэл үү. Ямартай ч хуульчдад ихээхэн ээлтэй УИХ-ын дарга аж.


Өмнөх нийтлэлийг дараах линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2025 08:42

darga ni ooroo nuurschin boon bantan umaa uih

Зочин
Зочин
2 сар 21, 2025 08:43

Z##l Z##l, ter ShEZ-d bsan avgai bol ajil hj chadku shd

Зочин
Зочин
2 сар 21, 2025 08:45

дарга нарын дэндүү данхар бүтэцтэй ажлын �##�ба гээчийг багасгая

Зочин
Зочин
2 сар 21, 2025 11:33

Нүүрсний хулгайгаа л хамга�##�уулж бгаа биз

Зочин
Зочин
2 сар 21, 2025 14:26

Баахан хуулийн фирмийн гарууд төрд ормоор байгаа юмуу. Өнөө Солонгоо Номинчимэг нараа дуурайгаад байна уу. Золжаргап Батзаяа нар бол овоо л баяжсан гарууд одоо төрөөс хусмаар байна уу. Батзаяа нь Пануужингийн дүүгийн нөхөр, хорчин муу сайн юу ч хийхээс буцдаггүй гэдгээрээ а лдартай. Золжарга л нь Худа лдаа хөгжлийн банкны хүн, буур�##� Гансүх, гишүүн Цогтбаатар нартай хамт хуулийн фирмтэй байсан

Зочин
Зочин
2 сар 21, 2025 14:27

Амарбаясга лантайгаа таарсан шуудайнууд байна. Монголын төр ч хямдхан болждээ

Зочин
Зочин
2 сар 21, 2025 14:33

УИХ-н Тамгын газар нь гэж баахан хурган дарга нартай бас нэг нүсэр бүтэц. Энэ улаан нүдэн Амарбаясааг төрөөс �######�уул

Зочин
Зочин
2 сар 21, 2025 14:35

Их хурлын даргад чинь Үндсэн хууль төрийн онолоор мэргэшсэн хуульч зөвлөх хийвэл зүгээр баймаар юм. Баахан бизнeсийн хуулиар мэргэшсэн хуулийн фирмийн бачка нар гэнэт парламeнтийн үөвлөх болоод шаачдг

Сэлэнгээ
Сэлэнгээ
2 сар 21, 2025 15:29

Гэмгүй царайлсан том хулгайч Амарбаясг�##�анг �######�уулах хэрэгтэй. Хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин
2 сар 21, 2025 16:00

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Зочин
Зочин
2 сар 22, 2025 16:48

Ажлаа мэдэхгүй, мэдэхгүй болохоор хийж чадахгүй. Тэгээд баахан хүнээр зөвлүүлдэг л дарга нар байдаг болж дээ. Энэ их олон хүний ц�##�инг бид нарын татварын мөнгөөр л төлж бгаа шүү дээ. Уул нь бид нарыг сайхан амьдруулаад өгөөч гэж л татвар төлдөг юмсан.

Оюунчимэг Сэлэнгэ
Оюунчимэг Сэлэнгэ
2 сар 22, 2025 17:19

1 хүнд ямар ч олон зөвлөх байдгиймдээ ямар төлөвөөр ц�##�инждаг болдоо

Сонороо
Сонороо
2 сар 24, 2025 11:03

Батзаяа чинь урдах ажлаа хийчдэг хүн байна лээ

Зочинзочин
Зочинзочин
2 сар 24, 2025 11:20

Зөвлөхүүд гэж аюултай улсууд бна шүү . Шууд 1 р тойрогыхон гээд өөрсдийгөө нэрлээд бакум орчим бий болгоод шууд архи мөнгө авгай хүүхнээр тойрог үүсгннп хэн ч биш болгдог олон ч зөвлөхүүд Хятадыг дэмждэг улс төрчдийн гар хөлүүд болдог юм бна баахан мөнгө яарьсан ажил зохцуулдаг хэдэн зуун сараас хэдэн тэрбум нэхсэн зөвлөхүүд л бх юм даа

Холбоотой мэдээ

Back to top button