Нэг дороос | Хүү эмнэлэгт ирэхдээ амиа алдчихсан байсан

Өчигдөр /2025.02.19/ Архангай аймгийн Хайрхан суманд 12 настай хүүхэд морины хашаандаа нас барсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гараад байна. Энэ талаарх мэдээллийг нэг дороос багцлан хүргэж байна.
НЭМЭЛТ: 14:40 цаг
-Сумын эмч: Эмнэлэгт ирэхдээ амьсгал хураачихсан-
Өдрийн 14:18 цагт хүү эмнэлгийн байгууллагад ирсэн. Ирэхдээ л амьсгал хураачихсан ирсэн. Бид амин тариа хийх гэж хичээсэн боловч хүү амьсгал хураачихсан байсан. Хүүгийн байдаг айлынх нь хүмүүс эмнэлэгт авч ирсэн. Яг юунаас хэрхэн бэртсэн мэдээлэл нь бидэнд байхгүй. Хашаандаа ганцаараа морь унаж байгаад унасан.
НЭМЭЛТ: 14:34 цаг
-ЦЕГ: Хашаан дотроо ганцаараа морь унаж, нас барсан-
Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад Амь хохирогч нь 12 настай эрэгтэй С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор шалгалт үргэлжилж байна.
НЭМЭЛТ: 13:50 цаг
-Сумын Засаг дарга В.Мөнхбат: Манай суманд сунгаа болоогүй-
Бид Хайрхан сумын засаг дарга В.Мөнхбаттай холбогдож, тухайн асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр, "Сунгаан болон морин уралдаан манай суманд зохиогдоогүй. Тухайн хүүгийн хэрэг бол маш харамсалтай хэрэг. Гурав, дөрвөн жил айлд байсан хүүхэд. Тухайн айлынхаа хашаанд амиа алдсан байдалтай олдсон. Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас шалгалт хийж байна" гэлээ.
НЭМЭЛТ: 13.45 цаг
-Эх сурвалж: Сунгаанд морь унаж, мориндоо чирэгдсэн-
Энэ хэргийн талаарх бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр, "Өчигдөр манай суманд хурдан морины сунгаан болсон. Хичнээн хүн, ямар насны морь уралдуулсан талаар мэдээлэлгүй байна. Тухайн хүүхэд сунгаанд морь унасан бөгөөд моринд чирэгдэж, амиа алдсан гэж нутгийнхан хэлж байна" гэлээ.
НЭМЭЛТ: 12.45 цаг
-Хэсгийн төлөөлөгч: Морины ажил хийж байхдаа амиа алдсан-
Архангай аймгийн Хайрхан сумын нутагт 12 настай хүүхэд морины жүчээнээсээ нас барсан байдалтай олдсон талаар ХЭҮК-оос мэдээллээд байна.
Энэхүү мэдээллийн дагуу бид хамгийн түрүүнд суман дахь хэсгийн төлөөлөгчөөс тодруулахад, "Энэ хэрэг өчигдөр гарсан нь үнэн. Гэхдээ манай суманд ямар нэгэн морины уралдаан тэмцээн, сунгаан зохион байгуулагдаагүй. Одоогоор тухайн хэргийг шалгаж байна. Морины ажил хийж байхдаа амиа алдсан гэсэн анхан шатны дүгнэлттэй л байна" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэнийг нууж байна ааа ... Урьд өдөр нь зүгээр явж байсан эрүүл саруул хүүхэд яагаад зүчээндээ амиа �##�дана гэж, Хайрхан сумын групп дээр яагаад ур�##�даан зохион байгуулсан юмбэээ, хэн зөвшөөрөл өгөөд хүүхдийн амь эрсдэв ээ гэсэн пост бичигдсэн ,өнөөдөр устгагдсан байна.
Мөнхбаяр чи монгол хүн биш хятадын шээс бнаа !
huuhed unahguigesen esreg chaajee
Адгуус хүүхэдээр �##�дар нэр ашиг олдог бузрууд шдэээ энэ уяач нэртэй л�##�рууд азсагааа үнэтэй зарах л мөрдөөдөлтэй
Ерөөсөө л үнэгүй зарц гэсэн үг. Уяачид яагаад хүүхдээр морины ажил хийлгэдэг юм бэ. Хоёр гурван жил айлын зарц хийсэн л хүү байна. Хүүхдээр морины ажил хийлгэхийг бүрмөсөн хоригло. Багш нар сургуулиуд хүүхдээ бүртгэ.цагдаа нартай хамт явж ш�##�г�##�т хий
Morinii ajil gej yu yriad bgaa ym. MGL heliig gadaad hel ruu orchuulsan ym uu
Хөдөөгүүр хүүхдийн байгууллагын төлөөлөл байдаггүй юм уу. Хүүхдийн байгууллагууд бүх сум, дүүргээр явж унаач хүүхдүүдийн байдлыг ш�##�гаж сургуульд явж байгаа эсэхийг ш�##�гаач. Сумын ИТХ гэж хэдэн жинхэнэ морь сууж байдаг. Тэд яагаад сумынхаа өнчин, барлаг хийдэг хүүхдийн асуудлыг хэлэлцэж болдоггүй юм.
Novshiin hulgaichuudaa oorsdoo morindoo chiregdej heden uyere motind chiruulj uheesei
Хуулиар биелүүлэхгүй бна. Засаг дарсыг нь х�##�аач. Ур�##�даан болсныг нуугаад бна.
Морь ур�##�дуулж хүүхдийн амь нас бүрэлгэчихээд хашаандаа морь унаж байгаад нас барсан ч гэх шиг. Хүн дүрстэй адгуусууд худ�##� ярих гэж. 12 настай хүүхэд сургуульд сурч байх ёстой ат�##� морины хашаанд ямар ажил хийж байсан бэ. Морины сунгаа бол морь ур�##�дуулсан гэсэн үг шдээ. Сумын хүмүүс нь яаж худлаа ярьж чадаж байнаа. Хүний амь ямар тоглоом гэж үү. Ядуу хүний хүүхэд хүн биш гэж үү. арай чдээ
Цагдаагийн үнэн нүүр царай. Үхсэний хохь, бандгар баяны аз гэжийндаа
Хөдөөнийхөн их дээрэлхүү зэвүүн идэх юмаа харамлаад өгөхгүй их л муухай дуракууд байдаг шүүдээ гэрийн зарц нь байсан юм бишүү мориноос унаагүй бол хэн нэгэн зодсон байнадаа хөдөөний эмэгтэйчүүд маш муухай харгис хэрцгий зодож нүдэхдээ гарамгай, идэх юм өгөхгүй өлсөхийн эрхэнд чанасан пөмпөн дүүрэн махнаас нь ганцхан жижигхээн хавирга авч идээд �##�уулангаа �##�даж л байлаа хөдөөнийхөн хүн амьтнаас хол хээр хөдөө байдаг болохоороо ёстой дураараа, бахаа ханат�##� зодно шүүдээ бурхан минь
Аймаар юм бэ, сумаараа нуун дарагдуулж бгаа юм уу, аймаг сумын боловсролын газар юу хийж бдгийн, хүүхэд айлд морь унах нэрээр зарцлагдахыг �##�бан ёсоор хориглох хэрэгтэй. Хууль дүрэм нь гарв�##� цагдаа ч гэсэн хян�##�т тавих үүрэгтэй болно.
Хүүг яаж ч гүтгэж магадгүйнээ эх эцэг нь дугараач хүүхэд чинь үхүүлээд хаячдаг хог бишш