ДЭЛХИЙ

Путин Оросын улс төрд өөрийгөө “үүрд дархлах" заалтыг Үндсэн хуулиараа бэхжүүлсэн

2020 оны наймдугаар сард ОХУ-ын зүүн алс хязгаарын Хабаровск хотноо Кремлийн шийдвэрийг эсэргүүцэгчдийн жагсаал долдугаар сараас хойш үргэлжилсэн. Гуч гаруй мянган хүн ямар учраас Кремлийн шийдвэрийг эсэргүүцэн жагсах болсон нэг л шалтгаан байв.

Путин төрийн удирдлагын бүтэцдээ өөрчлөлт оруулсан,

2020 оны эхэнд ОХУ-ын Шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсноор төрийн удирдлагын түвшинд ч мөн тодорхой өөрчлөлтүүдийг хийхээр болов. Энэ өөрчлөлтийг дагаад Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Улс төрийн гэнэтийн энэ шийдвэр маш хурдтай өрнөж, түүний оронд тус улсын Холбооны татварын зөвлөлийг удирдагч Михаил Мишустиныг Ерөнхий сайдад санал болгосон нь шууд л дэмжигдэв. Яг үнэндээ Мишустин таамгаас хол, тун сонирхолтой сонголт байсан гэж болно. ОХУ-ын ерөнхийлөгч агсан Борис Ельцин өөрийн залгамжлагчаар Путиныг гэнэтхэн нэрлэж, Оросуудыг төдийгүй дэлхийг гайхшралд оруулж байсантай ижил тохиолдол гэж болохуйц.

ОХУ-ын одоогийн хүчин төгөлдөр хуулиар Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдыг томилох эрхтэй юм. Ерөнхий сайд асан Дмитрий Медведев харин ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалд очсон бөгөөд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь Путин өөрөө. Улс төрийн энэ огцом боловч эртнээс бэлтгэгдсэн шийдвэрийн араас Гүйцэтгэх, Хууль тогтоох, Шүүх засаглалын удирдлагын тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх төдийгүй үүнд Засгийн газар нь саад болох ёсгүйг Медведев үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх үедээ хэлж байсан.

Дөрвөн жилийн дараа буюу 2024 онд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины бүрэн эрхийн хугацаа дуусч, дахин сонгууль явуулсан. Энэ үед Шинэ Үндсэн хуулийн  өөрчлөлтийг дэмжүүлэн батлуулсан. Тэрбээр дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлснээрээ нэр дэвшиж, дахин сонгогдсон юм.

Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр,

ОХУ-ын ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох эрхтэй. Гэхдээ сонгогдож чадаагүй тохиолдолд Холбооны зөвлөлд бүх насаараа суух бүрэн эрхтэй болно. Холбооны зөвлөл бол тус улсын армийн ерөнхий командлагчийн эрх бүхий. Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Холбооны зөвлөлийн эрхийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь тус зөвлөл цэрэг армийн удирдагчтай зөвшилцдөг байх төдийгүй Дээд шүүхийн шүүгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрхтэй байна. Мөн өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг Ерөнхийлөгч нь дангаар томилох бүрэн эрхийг өөрчилж Төрийн Думын саналаар Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилдог байхаар өөрчилсөн ч тэднийг огцруулах эрх нь Ерөнхийлөгчид хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл тодорхой хүрээнд хумигдаж байгаа мэт боловч тус статусын хүчийг өөр хүрээнд илүү томруулсан юм.

Иргэдийг саналыг сугалаагаар олж авсан нь

ОХУ-ын Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөд төрийн удирдлагын тогтолцоог бүхэлд нь өөрчлөх, эрх мэдлийн хуваарилалтыг задлаж буй нь илт. Гэвч олон нийтэд хэрэгтэй ялангуяа орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэд рүү чиглэсэн хуулийн өөрчлөлтүүд ч цөөнгүй багтжээ. Мөн халамжийн бодлогыг ч орхигдуулаагүй. Ерөнхий зургаар нь харвал Путинд ба ард түмэнд хэрэгтэй хуулийн өөрчлөлтүүдийг нэгтгэсэн гэсэн үг. Гол нь олон нийт хуулийн заалтуудыг сорчилж түүж, саналаа өгөх боломжгүй. Хуулийн төслийг багцаар нь дэмж, эсвэл үгүй гэдэг л сонголт өгсөн юм.

2020 оныхоо 6-р сарын 25-аас 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүх нийтийн санал асуулга явагдсан. Энд тэндгүй "Та саналаа өгөөд сугалаанд оролцоорой" гэсэн ухуулах сурталчилгаанууд байршуулав. Хүнсний талоноос эхлээд байр, машин хүртлээ хожиж болох сугалаанд иргэд олноор оролцох нь жир бус. Үүнийгээ иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх арга гэж хэлж буй ч эртний болхи, хуучинсаг дүр зураг байсан юм. Эцэст нь ОХУ-ын Бүх нийтийн санал асуулга дуусч 78 хувийн саналаар тус улсын Шинэ Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдсэн. Ингэснээр Путины бүрэн эрхийн хугацаа 2024 онд дууссан боловч дахин хоёр удаа сонгогдох хуулийн дагуух эрхээ эдэлнэ гэвэл түүний 20 жил улсаа удирдсан цаг хугацаа дахин 2036 он хүртэл сунгагдаж буй. Гэхдээ тус улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс даяараа дэмжсэн үү гэвэл үгүй. Сонирхолтой нь 85 мужаас нэг нь буюу Ненецийн автономит тойргийн иргэдийн 80 гаруй хувь нь эсрэг санал өгсөн байв.

Хабаровскчууд яагаад жагссан бэ

Ингээд уг бичвэрийн эхэнд дурдсан жагсаал руу эргээд оръё. Тэд мужийн захирагч Сергей Фургалыг Кремлийн даалгавараар баривчиллаа хэмээн үзэж жагсаж эхэлсэн юм. Учир нь Сергей Фургал нь тус мужийн захирагчийн сонгуульд Кремлийн дэмжлэгтэй нэр дэвшигчийг үнэмлэхүй ялж сонгогдон гарч ирсэн нэгэн. Харин түүнийг бусдын аминд хүрсэн гэх хэргээр баривчилсан гэж хууль хүчнийхэн тайлбарлаж байгаа ч олон нийт үүнийг эсэргүүцэж өдгөө тус жагсаал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, "мөнхийн эрх мэдлийг" эсэргүүцсэн жагсаал болж хүрээгээ тэлсэн.

Үүнийг дагаад жагсагчдыг баривчлах ажиллагаа ч идэвхтэй өрнөсөн. Хэдийгээр дотоодын ажиглагчид эдгээр жагсаал тэмцлийг сөрөг хүчний өдөөн хатгалга хэмээн тайлбарлаж байсан ч өнөөгийн цаг үед хаан, хатнаас бусдаар мөнхийн титэм зүүх ашиг сонирхлыг хуулиар бэхжүүлэхийг эсэргүүцэх нь харин ч эрүүл үзэгдэл хэмээн чөлөөт хэвлэлийнхэн бичиж байв.

Өнөөдрийн дүр зургаас харвал, Путин Орос Украины дайн хэрхэн шийдвэрлэгдэхээс үл хамааран өөрийнхөө улс төр дэх нөлөөллийг хадгалах боломжоо ийн Шинэ Үндсэн хуулиараа бэхжүүлж чадсанаас нь харагдана.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 21, 2025 11:32

Аугаа Путин бол хүчирхэг сайн удирдагч. Ганцхан �##�даа нь муу фашист санаатай Украйнчуудыг газрын хөрснөөс богино хугацаанд арчиж чадаагүй л юм даа.

Зочин
Зочин
2 сар 21, 2025 13:04
Reply to  Зочин

Хүчээр түрэмгийлэгчийг дэмжих нь арчаагүй зан доо !

Зочин
Зочин
2 сар 21, 2025 13:27
Reply to  Зочин

1945 онд цөөхөн хүн амтай ( 700000) асар уудам нутагтай монголыг хойд хөрш ЯЛТЫН гэрээгээр АНУ , ДИУ ( дундад иргэн ) улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь манай ХОЙД ХӨРШ шүү .Тусгаар улс болгосныг мартаад муулах ч монгол хүн зан чанар биш дээ.Гадны гар хөлүүд л монголыг дотор нь үймүүлэхэ4р ажиллаж байгаа юм даа .

Холбоотой мэдээ

Back to top button