Нийгэм мэдээ

Хэргийн мөрөөр: Сунгааны үеэр амиа алдсан байж болзошгүй хүү хамаатныхаа айлд амьдардаг байжээ

Энэ сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд морины ажил хийж байгаад 12 настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ хэргийн талаар цагдаагийн байгууллага мэдээлэхдээ "Хүү ганцаараа хашаандаа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон" гэв.

Харин эх сурвалжийн мэдээлснээр "Хайрхан суманд ойрын зайн уралдаан, морь хөлөргөх зорилгоор богино зайд уралдсан. Хүү уралдааны үеэр мориноос унаж, дөрөөндөө орооцолдож, чирэгдсэн байж болзошгүй" гэсэн юм.

Хайрхан сумын засаг дарга В.Мөнхбат "Хүүгийн аав ээж хоёр хөдөө мал малладаг. Хүү өөрөө сумын төвд гурав, дөрвөн жил айлд амьдарсан. Тухайн айлынхаа морийг хашаандаа унаж байгаад, бэртэж, амиа алдсан" гэлээ.

Хүү хамаатныхаа айлд амьдардаг байсан бөгөөд аав ээж нь сумандаа мөн уяач айлын малчин хийдэг байсан талаар хэд хэдэн эх сурвалжаас бид олж мэдсэн юм.

Хүүгийн аав ээж Хайрхан сумандаа нэр хүндтэй н.Дорж гэх айлд туслах малчнаар ажилладаг байжээ. Тэд "Асгат" багийн малчид. Хөдөө байдаг учир хүүгээ хамаатныхаа айлд суулгаж, хичээлд нь явуулж, амралт эхлэхээр очиж авдаг байсан. Хүү их даруухан, хүний үгнээс гардаггүй, аж ахуйн ажилд гаршсан, тусч сайн хүүхэд байжээ. Амьдардаг айлынх нь хүмүүс морь мал, хашаандаа тэжээдэг бөгөөд хүү адуугаа услах, өвслөх, ойрхон бэлчээх зэрэг ажлуудыг хийж байгаа харагддаг. Хөдөөний хүүхдийн нэгэн адил намхан нураатай хүү учир уралдаанд морь унаж оролцдог байсан аж.

"Хоёрдугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагийн орчимд 12 настай хүү мориноос унаж амиа алджээ гэж манай сумынхан ярьж эхэлсэн. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй ч 14 цагийн үед сумын эмнэлэгт ирэхдээ л амиа алдчихсан байсан. Манай суманд ойрын зайн, үсэргээ, сунгаа болохын хувьд болсон. Морь хөлөргөхүйц уралдаж, давхисан" хэмээн тухайн суманд амьдардаг эх сурвалж бидэнд хэлсэн юм.


Энэхүү хэргийн талаар тухайн сумын эмнэлгийн эмч н.Дуламхорлоо хэлэхдээ, "Өдрийн 14:18 цагт хүү эмнэлгийн байгууллагад ирсэн гэж бүртгэсэн байна. Ирэхдээ л амьсгал хураачихсан ирсэн. Сунгаа, үсэргээ болсон эсэхийг бид мэдэхгүй ээ. Ямартай ч хүүгийн байдаг айлынх нь хүмүүс хүргэж ирсэн. Хашаандаа ганцаараа морь унаж байгаад унасан байдалтай байсан гэсээр эмнэлэгт авчирсан" гэв.

Харин Хайрхан сумын хэсгийн төлөөлөгчтэй холбогдоход, "12 настай хүү амиа алдсан нь үнэн. Гэхдээ манай суманд ямар нэгэн морины уралдаан тэмцээн, сунгаа зохион байгуулагдаагүй. Морины ажил хийж байхдаа амиа алдсан гэсэн анхан шатны дүгнэлттэй л байна" гэлээ.


Одоогоос яг нэг сарын өмнө Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов.

Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажиж байв.

Тухайн тогтоолын 2 дахь заалтад зааснаар: “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

Мөн Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад зааснаар

2.1.2.Мал аж ахуйн үйлдвэрлэл

  • 2.1.2.1.том хэмжээний хязгаарлагдмал орчинд ажиллах (амбаар, пин, малын тэжээлийн талбай гэх мэт)
  • 2.1.2.2.амьтан сургах, эмнэг сургах
  • 2.1.2.3.өвчтэй эсхүл үхсэн мал, амьтантай харьцах
  • 2.1.2.4.мал үржүүлэг, хөнгөлөх, мал хээлтүүлгийн ажил
  • 2.1.2.5.мал нядлах, мал нядлахад бэлтгэх ажил
  • 2.1.2.6.өвс хадах, боох
  • 2.1.2.7.мал эмнэлгийн төрөл бүрийн ажил үйлчилгээ
  • 2.1.2.8.техник, тоног төхөөрөмжтэй ажиллах
  • 2.1.2.9.зөгий үржүүлэгч
  • 2.1.2.10.шувуун аж ахуйн ажилтан
  • 2.1.2.11.Цаг уурын тохиромжгүй, онц аюултай үзэгдэл бүхий нөхцөлд мал хариулах, оторлох, тууварлах зэргийг хориглодог аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Малчин монгол хүү гарт орсон ажлаа хийж яваад л үхнэ гэж юу байхав дээ????? Сумын засаг дарга тэргүүтэй хүмүүс үгсэн хуйвалдаж бодит үнэнийг нуун дарагдуулж бгаа вм биш үү?????

Зочин
Зочин

Новшнууд зүгээр л зарцалж байж дээ, арай л дэндүү аймшигтай юм лаа

Настан
Настан

Уяач нэртэй савсаг юмнууд урин дулаан цагт морь малаа уялдаа.

Төмөр
Төмөр

Муусайн золбин хэсгийн төлөөлөгч уяач гэх алуурчингууд нийлж ядарсан айлын хүүхдийн золин худлаа хуцацгааж байна.Морь уяж байгаа новшнуудыг булшилвал таарна.Хүний амьнаас үнэтэй адсагны уралдаан гэж юу байдаг юм.

Зочин
Зочин

Тэр өдөр сунгаа болсонг сумаараа мэдэж бгаа цагдаа нь хүртэл худлаа шаах юмуу!!Засаг дарга нь морины хүүхэд хайгаад явж бсан шт ичээчээ!!!

Зочин
Зочин

Хөдөөний хүүхдүүдийн адил намхан нуруутай байжээ ч гэх шиг. Юу л донгосоод байна даа. Хөдөөний хөвгүүд ч их өсгөлөн том байдаг болсон цаг

Зочин
Зочин

Уяачид Хүүхдийн амиар наадах гэж Улайрсны гай энэ шүү,Уяачийг цаазал!!!

Irgen
Irgen

Хараал идсэн уяач нар хүүхдүүдийн эрүүл мэнд амь насыг тоохгүй юмаа. Хөдөлмөр хамгаалал.

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Морины эзний буруугаас болж хүүхэд амь зрэгдсэн бололтой. Хүүхдийн амь, морь уралдах зугаа хоёрын аль нь илүү үнэтэй гэж Монголын төр буйгаа ил тод илэрхийлэх ёстой боллоо. Учир нь өвөл морь уралдуулах хэрэгт төр нэгэнт оролцсон болохоор тнгэж хэлж байна. Шадар сайд өвөл морь уралдууулахыг зөвшөөрсөн гэх мэдээ үнэн бол тэр дарга дам гарцаагүй холбоотой болж байна. Энэнийгээ тайлбарлаж, наад зах нь уучлалт гуйгууштай. Хүний нялх үр амиа алдчихаад байна шүү дээ. Эрхбиш жаахан ч гэсэн хүний мөстэй байгаач ээ, дарга нар аа!

Иргэн
Иргэн

6

Last edited 9 Сар Өмнө by Т. Нандин-Эрдэнэ
Гашуун үнэн
Гашуун үнэн

Хашаанд бол яагаад нас барах нөхцөл үүсэхгүй л дээ мориндоо өшиглүүлээгүй . Ямар ч хүн бодсон.одоо үед амьдын зол үхсэний хохь болж байна

Зочин
Зочин

Хөдөөний хүүхэд намхан гэх шиг үгээ зөв бич ,

Зочин
Зочин

Хөдөөнийхөн маань аймаар худалч хүмүүс байдгийншдээ

Зочин
Зочин

Хүүхдийн эрхэнд халдахгүй байж болдоггүй юм уу

Зочины ц
Зочины ц

Нохойноосч дор үхлээр үхэх нь энэдээ

Зочин
Зочин

ажлуулахыг хориглосон жагсаалтанд "том хэмжээний байр саванд" гэжээ. Тэгэхлээр " жижиг хэмжээний"- хэд "пүнз, зогсоол" гэх мэтэд бол 'хамаарахгүй' юм уу? хуульчид аа.

Холбоотой мэдээ

Back to top button