Нийгэм мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр /2025.02.21/ боллоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаад тус хуулийн төслийг Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын профессорын судалгааны багийн эрдэмтэн, судлаачдын дунд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг иргэний, захиргааны, эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлага, зохион байгуулалт, алба хаагчийн эрх зүйн байдлыг боловсронгуй болгох хүрээнд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг хуулийн төсөлд тусгахаар болов.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button