Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Л.Оюун-Эрдэнийн тааварлашгүй шийдвэрүүд, түүний ардах "Женко"-д Ерөнхийлөгч үг дайв

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд болсон нэг сонирхолтой үзэгдэл бол Чөлөөндөө гарсан цагдаагийн хурандаа, Мөрдөн байцаах газрын дарга, Цагдаагийн сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг төрийн чухал алба хашиж байсан, С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан З.Төрмандахыг ТЕГ-аас саатуулан шалгав. Өдгөө "MCS"-ийн нэр дор ажиллаж яваа хурандааг баривчилсан явдал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгойн бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуй нэгжид олгосон асуудлаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж танилцуулж боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасаны маргааш шахуу өрнөсөн үйл явдал. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ MCS тойрсон асуудал руу улам гүнзгий орно гэдгээ харуулж буй нь энэ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал олон нийтэд мэдээлэл хийхдээ, "Төр стратегийн ордууд дээр хувь тогтооно. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлнэ" гэсэн нь Л.Оюун-Эрдэнийн яг одоогийн буцашгүй шийдвэрүүдийг Засгийн газар танхимаараа дэмжиж байгаа гэдгээ ч нотлов.

Үүнийг нь анзаарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч энэ удаад дуугүй байсангүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн пүрэв гарагт /2025.02.20/ “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцох үеэрээ ширүүхэн үг шидэв.

Ингэхдээ "Ардчилсан улсын онцлог бол болж бүтэж байгаагаа ярьдаггүй, болохгүй байгаагаа ярьдаг. Гэхдээ монгол хүн мөн бол эх орноо битгий муулж бай. Бид зарим талаар аль ч орны амжуулж чадаагүй зүйлийг энэ 30 жилд хийж, хөгжиж чадсан. Бүх зүйлийг төрөөс өгөхгүй. Халамжаас хөдөлмөрт шилжих ёстой. Олборлолтоос боловсруулалт руу шилжих ёстой. Халамж хайр зөвхөн зорилтот бүлэгт очих ёстой. Баялаг бүтээгчдээ үргэлж дэмжинэ. Хүн бүр хөдөлмөрлөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө" гэв.

Гэхдээ Ерөнхийлөгчийн энэ үгс шууд утгаараа Ерөнхий сайдын тааварлашгүй үйлдлүүдэд мессеж өгсөн нь илт. Хувийн хэвшлүүдийг "намнах", стратегийн ордууд дээр төр хувиа тогтооно гэсэн Засгийн газрын өөрөөр хэлбэл "залуучуудынх" нь амбиц ерөнхийлөгчид таалагдсангүй.


Ерөнхий сайдын томилгооноос Х.Баттулгын хүсэл сонирхол харагдах болов

Засгийн газар энэ долоо хоногт “Төрд хамгийн хэрэггүй хүн” гэх томьёололтой УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Үүнтэй бараг зэрэгцээд Ерөнхий сайд дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар Сү.Батболдын хүн гэгддэг Улс төрийн хууччуулын нэг Д.Зоригтыг томилов.

Улс төрд нэр хүндгүй. Арга барил нь ч ил. Улиг болсон улс төрийн хууччуулаар Ерөнхий сайд өөрийгөө хүрээлүүлж, тааварлашгүй бүрэлдэхүүнийг бүрдүүлж буй нь ихээхэн анхаарал татаж байна.

Л.Оюун-Эрдэнэд мега төслүүдийн том хүслийнх нь наана улс төрийн олон талт санал, дарамтуудыг тэр ийн албан тушаалаар шингээж байж болох. Эсвэл хэн нэгэн ч ойроос нөлөөлж байж магадгүй. Харин үүний хариултыг Ерөнхийлөгч хэлэв.

Оны дараанаас л "Засгийн газраа унагая" гэсэн акцууд хөвөрч, энэ акц цаашид ч Л.Оюун-Эрдэнийг тойрохгүй, дайрна.

Гэхдээ түүний улс төрийн сүүлийн үеийн шийдвэрүүд болоод томилгоонуудаас Х.Баттулгын улс төрийн ашиг сонирхлууд цухалзаж байгаа нь үнэн. Тиймдээ ч ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн нэг талд хэтэрхий жин дарж байгаа дээр түүнийг ил шүүмжлэв.

Нефтийн үйлдвэр бариулах Ерөнхийлөгчийн амбицыг Х.Баттулгаар нугачуулж, хөөсрүүлж байна хэмээн танхимаас загнах, зандрахын сацуу дайсан үг нь үнэндээ улс төрийн хожоо эрж, хумсаа нууж яваа УИХ-ын гишүүн Х.Баттулгад хандсан үг байв.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2025 14:17

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Зочин
Зочин
2 сар 22, 2025 15:40

Буруу тайлбар байна. Байг�##�ийн баялагийн хуваарил�##�т дээр Хүрэлсүх өөрөө ч ард түмэнд тэгш хүртээх байр суурийг олон удаа илэрхийлж байсан. Оюук хувийн хэвшлийг дарна гээгүй баялгийн санд стратeгийн ордууд хувь өгөх тухай л ярьж байгаа

Зочин
Зочин
2 сар 22, 2025 16:10

Баялагийн хулгайчид ерөнхийлөгчийн х�##�хавчин дор орчих гээд утга авц�##�дуулахгээд нь үзэж байна аа даа.

Зочин
Зочин
2 сар 22, 2025 17:50

Ямар азаар парламентийн засагл�##�тай боловоо. Ма ни бад ми хум...

Зочин
Зочин
2 сар 22, 2025 17:58

Женко спиртийн хэргээр ш�##�гагдаж байхдаа Орост очиж тагнуулын курст суусныг Монголын тагнуулынхан мэдэж бгаа

Зочин
Зочин
2 сар 22, 2025 19:32

ХА ХА. Д.ЖАРГАЛМААГИЙН ЭЭЛЖИТ ТЭНЭГЛЭЛ. ХОВЧ, ХОР НАЙРУУЛАГЧ ГУДАМЖНЫ АВГАЙ НАРЫН ЖИРИЙН Л НЭГ ХЭВ ШИНЖИТ ДҮР ЮМ ДАА, ХӨӨРХИЙ! К КК

Зочин
Зочин
2 сар 23, 2025 07:59

,данхан толгойт гэдэг хужаагийн урвагч амь биш заяа биш гэж донгоддог мөртлөө өөрийгөө өмгөөлж үлдэхийн төлөө энэ тэндээс хамаг байдгийг цуглуулагч байж хэрээ баатар ахаараа найруулсан хэвлэлийн хамсаатангаараа хөтлүүлэн байж баялгийн сан нэрийн доор бүхийл телевизүүдээр цацруулж хөгөө чирч яахаас ч буцахгүй болжээ .энэ гачегар, нянбактер.г.м ийг үтэр түргэн цэвэрлэж тонилгох цаг нь болжээ

Зочин
Зочин
2 сар 23, 2025 09:11

ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр төрийг зөв чиглүүлж байгаа олон жилийн хур бурууг энэ хоёр хүнтэй холбоод муулаад байх хэрэггүй дээ харин ч зөв чиглүүлэх гээд үйлээ үзэж банйа

Зочин
Зочин
2 сар 23, 2025 09:41

Бүх юманд Женко гэдэг ч худлаа байхаа. Харах өнцөгөө зас даа.
Женко Сү.Батболдын хүнийг дэмжих үү. БЭТ-ээр томилогдсон этгээд хэнтэй ч нийлж, юу ч хийж болзошгүй. Сү-тэй ч сүлбэлдэнэ.

Зочин
Зочин
2 сар 23, 2025 22:21

Тиймээ тийм, ер нь сүүлийн үед Баттулгын баагий нууд төрийн өмчит ХК-иудад буюу мөнгөний үнэр хан ха лсан газруудад их олноор томилогдоод байгаа !!!
Үүний ард аанай л а лцгар Женко хөмхийгөө зуугаад зогсож байгаа,түүгээр ч үл барам ЗГ-ыг,цаашаа бүр
МАН-ыг Женко л удирдаад бна ш дээ !!!
Энхрий хайрт МАН маань багаасаа айлын гэр ухаж өссөн ийм нэг улаан хулгайчийн хөтөлгөөнд орчихоор ахмадууд бид амиа хорлож үхмээр санагдаад бна шүү !
Нам, засгийг маань аврах амьтан �##�га уу ?!

Шудрага ёс тогтох нь
Шудрага ёс тогтох нь
2 сар 23, 2025 22:29

З�##�уу хүмүүс илүү шудрага дайчин шинж чанартай байх нь нийгэмдээ ашиг тустай байна

Зочин
Зочин
2 сар 24, 2025 07:53

Ерөнхий сайд болох гэж Женкотой төрийн �##�быг найма�##�цсан их том хэрэг үйлдсэн хүн бол Хүрэлсүх. Одоо тэрнээсээ гарч чадахгүй Данхаа ч �######�уулж чадахгүй тарчилж явна. Хоосон Данх нь ахил аваад дийлдэггүй ээ

Зочин
Зочин
2 сар 24, 2025 10:13

Оюун-Эрдэнэ бол зүгээр л нэг байдаг л ойворгон банди юм байна!! Хийж буй үйлдлийн эзэн нь Женко!!! Хүэрлсүх магтаад байхаар олигтой хүн боловч эрх биш монгол хүн байна даа, одоо эх орноо хаацайлахгүй бол оросын тавиул энэ ойворгон бандийн чинь гараар улс орныг минь самраад дуусах нь байна шүү!!!!!!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button