#3: Ерөнхий сайдын зөвлөхүүдийн ихэнх нь бүтэхгүй “гар”-ууд буюу улстөрийн тохирооныхон

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайд болохдоо 11 хүнээр зөвлүүлж байв. Хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болохдоо ч 11 зөвлөхтэй байна.
Ерөнхий сайдын зөвлөхүүдийн хэн нь хэн бэ гэдгийг хүргэе.
- Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Д.Амгаланбаатар
“АПУ” ХК-д Маркетинг, Борлуулалтын газрын захирлаар, дараа нь зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байж.
Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Идэрбатыг Хэнтий аймгийн Засаг дарга байхад орон тооны зөвлөхөөр нь ажиллаж байв. Улмаар 2023 онд Ерөнхий сайдын Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөх болсон. Өдгөө ахлах зөвлөхийн албанд суугаад буй.
Ерөнхий сайд ахлах зөвлөхөө ямагт дээшээ албан тушаал руу шиддэг. Э.Болормааг Ховд аймгийн засаг даргаар, А.Ариунзаяаг МАН-ын нарийн бичгийн даргаар явуулсан билээ. Тэгэхээр Д.Амгаланбаатар дээшээ шидэгдэх нь цаг хугацааны л асуудал юм.
- Хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан зөвлөх П.Зохихсүрэн
Математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Өмнө нь ЗГХЭГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан гэдгээс өөр намтаргүй нэгэн аж.
- Гадаад харилцаа, ногоон хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх М.Бадамлянхуа
Байгаль орчин, бизнесийн менежментийн мэргэжилтэй. Төв Европын Их сургуулийн байгаль орчны магистр, СЭЗИС-ийн бизнес менежментийн докторант. Ерөнхий сайдыг ЗГХЭГ-ын дарга байх үед Төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.
- Нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Ч.Болортуяа
Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн магистр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистрантур. АНУ, Австрали, БНСУ-д мэргэжил дээшлүүлжээ.
Тэрбээр, хэвлэл мэдээллийн салбарт 16 жил ажиллажээ. “Боловсролын реформ хөдөлгөөн” ТББ, “Илгээлтийн багш” ТББ-уудын үүсгэн байгуулагч, iKon.mn, Gogo.mn сайтуудын Ерөнхий редактораар, 2019, 2021 онд “Монгол ТВ” телевизийн “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж байжээ.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад зөвлөх болсон.
- Эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Д.Дашням
Төрийн бус байгууллагаар дагнаж амьдарсан Д.Дашнямыг Ерөнхий сайдын зөвлөх болсонд гайхах хүн олон . Тэрбээр, “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ, “Манангийн эсрэг түмний нэгдэл” ТББ, “Үндэсний аюулгүй байдал хөгжүүлэх судалгааны төв” ТББ, “Сонгогчдын хяналт, боловсрол судалгааны төв” ТББ, “Ногоон аврал сан”-гийн тэргүүн тодотголтой.
“Шударга тав” иргэдийн төлөөллийг дагуулаад тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдтой уулзахаар очход нэг нь хутгатай орж, дуулиан дэгдээж байлаа. Төрийн ордонд хутгатай орсон этгээд нь өнөөдрийн Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням болж таарсан.
Түүний удирддаг “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-тай холбоотой таагүй мэдээллүүд нийгэмд хөвөрч байв. Иймд хэргүүд нь хэрэгсэхгүй болох уу гэдэг асуулт ч үүсээд байна.
- Эдийн засгийн бодлого хариуцсан зөвлөх Д.Ирмүүн
МҮХАҮТ-ын дарга асан С.Дэмбэрэлийн том хүү. Австри улсын Залцбургийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Сангийн яаманд мэргэжилтэн, Эксим банкны холбоонд ахлах мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын газарт газрын орлогч дарга, Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгт дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намтартай.
Аав нь Ардчилсан намд хүчин зүтгэж явсан бол хүү нь 2021 оноос МАН-д хүчээ нэгтгэж явна.
Түүний аав МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа хууль бус газрын асуудалд нэр холбогдсон байдаг. Тухайн газартаа “Хамар” Т.Ганболдын “Корпрэйт” зочид буудлыг бариулсан дуулиан өдгөө ч бичигдсээр буй билээ.
- Хуулийн бодлого хариуцсан зөвлөх Б.Жамбал
Хуульч мэргэжилтэй. УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. ЖДҮХС-ийн зээлийн булхай ид яригдаж байх 2019 оны үес МАН-ын бүлэгт байж л байв. Хаалттай хуралдаануудад гишүүдийн үгийг сонсоод сууж байсан хүн.
- Хүний хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх П.Анужин
МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, дипломатч, Япон Улсын Сока их сургууль, олон улсын эрх зүйч, магистр зэрэгтэй. Англи, Орос, Хятад, Япон хэлтэй.
Дөрвөн жил парламентад суучхаад гавьж гийгүүлсэн юмгүй. Төрийн түшээгийн сэнтийд суухдаа санаачилсан хуулийн төслөөсөө эргэж буцсан, хэлсэн үгэндээ ороогдсон гээд чамгүй дуулианд холбогдсон. АТГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгуулж байв.
Улмаар 2024 онд өвдөг шороодсон. Сонгуулийн дараа эхлээд түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх болно гэгдэж байлаа. Дараа нь Япон улс руу консулаар томилогдож явах тухай мэдээлэл хөвөрсөн. Өөрөө ч чамгүй хөөцөлдсөн гэгддэг. Удалгүй Ерөнхий сайдын зөвлөх болсон.
Сонгинохайрхан дүүргээс сонгогдож гишүүн болж байсан ч, Хэнтий, Сүхбаатаарын томсгосон тойрогт Ерөнхий сайдыг дагаж нэр дэвшсэн. Дэвшүүлсэн гэвэл оновчтой. Өвдөг шороодсоных нь хариуд зөвлөхийн суудал өгч дэргэдээ авсан гэсэн үг.
- Гэр хорооллын хөгжил, орон сууцжуулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Батсүх
Эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил нь тун нууцлагдмал. Гэр хорооллын хөгжлийн намын дарга гэдэг статустай. 2018 онд тус нам байгуулагдсаны дараа Э.Бат-Үүлийнх хэмээх хардлага гарч байв. Учир нь, Б.Батсүхийг туслах, хувийн жолоочоор нь ажиллаж байсан Э.Бат-Үүлийн хүн гэгддэг. Өдгөө түүний амнаас гарсан үг бүрийг цахим орчинд идэвхтэй дэмждэг зэргээс нь харж болно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Э.Бат-Үүл нарын уулзалтын дараа Б.Батсүх зөвлөх болсон. Удалгүй Э.Бат-Үүл өөрөө “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын уялдааг зохицуулж удирдлагаар хангах шуурхай штаб”-ын зөвлөх болсон.
Үг, үйлдэл бүрийг нь шүүмжилдэг Э.Бат-Үүлийг буулган авч, гар барьж буй хэлбэр гэж ойлгож болно. Ажилгүй дээрээс нь хүү Э.Чулуудайнхаа асуудлаар хууль шүүхийн хаалга татсаар чамгүй удсан. Үүгээрээ МАН-тай наймаалцсан байж болзошгүй гэсэн хардлага ч явж өнгөрлөө.
- Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх Д.Цогтбаатар
ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө гэнэт гарч ирж, “Херо” Баатарын найруулсан ярилцлагын нэвтрүүлгээр “Ц.Элбэгдорж, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын угсарсан хонгилоор чирүүлэн хэлмэгдсэн” тухайгаа ярьсан. Ц.Элбэгдоржийг Солонгосуудаас авлига авсан асуудлын дараа ял авсан гэж бичигдэж байжээ.
2015 онд төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэргээр таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн. 2021.12.25-нд 12.3 сая төгрөгийн нөхөн олговрыг үндэслэлгүйгээр хорьсон хэмээн олгож цагаатгасан ч, уг тогтоол нууцад хамаардаг.
2017 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн байхдаа УИХ хэлэлцэхээс татгалзан нээлттэй сонсголд Д.Цогтбаатарын асуудалд яригдсаныг орж ирж сонсож байлаа. Товчходоо олон жилийн өмнөх өрөвдөх сэтгэл, улстөрийн тогоон дотор биежив.
- Улстөрийн бодлого хариуцсан зөвлөх Э.Эрдэнэжамъяан
Н.Энхбаярын гарын хүн. Намын даргаа өмөөрч, өмөлзөж уйлж байсан удаатай. МАХН-ын Нарийн бичгийн дарга, ХЗДХ-ийн дэд сайдаар ажилласан намтартай. 2020 онд “Хотын дарга болно” хэмээн мөрөөдөж явлаа. 2022 онд нийслэлийн МАН-ын дэд даргаар томилогдох сураг гарч байсан ч бүтээгүй.
МАХН гэж байхаа больсон тул Н.Энхбаяр хүүгээ нөхөн сонгуулиар УИХ-д суулгаж, баруун гар Б.Тулгатыгаа Боомтын сайд болгож, Э.Эрдэнэжамъяанаа Ерөнхий сайдын суганд хавчуулав. Намаа хадганд боож МАН-д барьсныхаа хариуд хүртсэн нь ийм.
Өөрөө гудманд суугаа Н.Энхбаярын гуйлт байгаа онож, Ерөнхий сайд хатуурхаж гэдийгээгүй дүр зураг харагдана.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ерөнхий сайдын зөвлөхүүд “холимог хуурга”. Ихэнх нь бүтэхгүй “гар”-ууд буюу улстөрийн тохирооныхон байна. Л.Оюун-Эрдэнэ мэдлэг боловсрол, туршлагад нь төдийлөн ач холбогдол өгдөггүй бололтой. Эхэндээ зөвлөхүүд нь PR чиглэлд хандаж байсан бол сүүл рүүгээ улстөрийн намуудын тохирооныхон болж хувирлаа. Жижиг том гэлтгүй бүх намуудын төлөөллийг өөртөө нэгтэх тактик баримталж байгаа нь илэрхий. МАХН, АН, Гэр хорооллын хөгжлийн нам, тэр байтугай ТББ-ын төлөөллөөс ч голохгүй дэргэдээ суулгаж байна. Нэг талаар “14 мега төслөө урагшлуулж, эдийн засгаа сэргээх нь” гол зорилго тул эсрэг дуугарсан, тэрссэн хүн бүрийг буулган авч байгаа хэлбэр гэж уншигдаж буй. Гэвч нөгөө талаар үе солих зорилго, ямагт эрх ашигтай явж ирсэн ах нараа шахах уриа лоозон төдий хоосон болсон гэлтэй. Бодлогын туслалцаа үзүүлэх учиртай, төсвийн мөнгөөр цалинжиж буй зөвлөхүүдийнх нь дүр зураг нэг иймэрхүү.
Өмнөх нийтлэлүүдийг доорх линкээр уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм юмнуудыг татвар төлөгч иргэд бид тэжээж байна даа???
Унхиагүй ноёны
Урагшгүй �##�бат
харин тийм их сонин нөхдүүд ганц ч настай хүн байхгүй энэ хүн та�##�агдаадгү
Зөвлөх гэдгийг ч эрдмийн дээд зэргийг авсан, туршлага карeeрынхаа дээдэд тулсан хүн хийдэггүй юмуу
Энэ тэнэг гарууд чинь ийм олон зөвлөхөөр яадаг байна өөрсдөө шийдвэр гаргаж чаддаггүй Манкурт боолууд вээ 2-3 чадварлаг зөвлөх байхад боллоо шүү дээ зөвлөхүүдийн ц�##�ин хөлс хангамж гээд явж өгнө дөө
Олон улсад парламент, төр, засгийн тэргүүн ажлын баг /зөвлөх, мэргэжилтэн г.м/ байна. Өмнөх болон өнөөгийн нийгэмд Монгол улс энэ жишгээр явж байна. Боловсрол мэдлэг ажлын туршлагатай л з�##�уус байна.
Ээ чааваас даа, ийм зөвлөхүүдтэй болохоор тэнэг2 юм ярьж буруу шийдвэр гаргах нь араггүй юм байна дааБатхүү, Эрдэнэжамьян хоёрыг дэргэдээ авч ажиллуулна гхэээр инээд хүрээд байх юм, удахгүй араас чинь хутга ш..... даа Ерөнхий сайдаа
Наадуул чинь бөөн шун�##�ын туламнууд, яахаас ч буцахгүй
Хайран ч төсвийн мөнгө
яах гэж төрийн хэт олон яамдууд,агентлагуудыг ,өчнөөн төчнөөн сан байгуулсийн бэ. мэдэхгүй асууд�##� гарв�##� тэр олон газруудаасаа асуугаад л болоо биздээ. төрийн өндөрлөгт гарахдаа олон хэлээр ярьдаг, тэлсэн ухаантай юм яриад л бсан. Ажил хийх шийдэх болхоор тархиныхаа хэмжээг мэдээ юу. ийм олон тэнэг зөвлөхүүдээ тэр яам дууд руу явуулаач дээ. Татамар төлөгчдийн мөнгийг өөрсдийн чадваргүй мунхагаа з�##�руулахад зарцуулах ёсгүй шүү төрийн 3 тэнэгээ
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n hun aminii heregten
Тэр зохихсүрэн бол бага ангийн багш хүн.мэргэжил дээшлүүлэхэд ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн.арван хуруугаар л саын бичнэ дээ.өар зүйлгүй.юун зөвлөх хөөрхөөн
Хуучин цагт Зим актлагдахаараа түргэнд, сайд өтлөхөөрөө элчинд гэж байсан гэнэлээ. Одоо бол улс төрч хэрэгт орвол Оюун-Эрдэнийн хормойд гэдэг болсон. Тэр их учиртай хормой байх шиг байна. Өөрийг нь татаад унагахад хормой дороос нь аа-лзны авга-лдайнууд шиг арзайсан юм гарч зугтах л болоод байна.
БҮГДИЙН СОЛЬ !!!
Болортуяа УИХ сонгуулиар МАН нэр дэвшсэн хүмүүсд т�##�д нь өгсөн харин Орон нутгийн сонгуулд МАН өгсөн
Ийм хүмүүсээ солихгүй бол бүтэхгүй ээ
Паах ЗОХИХСҮРЭН ГЭДЭГ ЧИНЬ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД АЖИЛЛАЖ БАЙСАН ХУУРАМЧ ДЕПЛОМНЫ ЖИНХЭНЭ АВТОР БИЗДЭЭ ДАРАА НЬ ШУУД УСТГАСАН ТЭГЭЭД ЭНХАМГАЛАН САЙДЫГ БАРИХ БАРЬЦГҮЙ БОЛГОЖ БАЙСАН АН - ЫН АВГАЙ биздээ ЯАНАА БАС УЙЛДАГ ЭРДЭНЭЖАМЬЯН ЯМАР ЭВГҮЙ НӨХДҮҮД ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОЙРОО ВЭ ЭЭЭ БУРХАН МИНЬ ЗОХИХСҮРЭН Ч АЮУЛТАЙДАА БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ ДАА КОМПЬЮТЕРИЙН МЭДЛЭГТЭЙ ЗОХИХСҮРЭН АЮУЛТАЙ АВГАЙ ГЭСЭН ШҮҮ ЯАНАА ЯАГААД ИЙМ ЮМНУУД ДЭЭШЛЭЭД ЯВЧИХВАА СОНГУУЛИАР ХАМГИЙН ИХ БУДИЛААН ХОР НАЙРУУЛДАГ НӨХӨР ЧИНЬ АН-ЫН ГИШҮҮН ЗОХИХСҮРЭНГ ГЭДЭГ БИЗДЭЭ ААААЯАААЯАА БУРХАН МИНЬ ЗОХИХСҮРЭН Ч ИХ МАТЕРИАЛ ЦУГЛУУЛЖ БАЙГАА ДАА МУУ САНААТАЙ АВГАЙ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ЕР НЬ БҮГДИЙГ НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНАДАА ЕРӨНХИЙ САЙД АА