УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нагац ах нь нэр дэвшсэн Ховдын МАН-ын хорооны даргын сунгааг С.Бямбацогт "будилуулжээ"

Ховд аймгийн МАН-ын хорооны даргын сунгаа будилаантжээ. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт нар будлиантуулсан гэдэг мэдээлэл цахим орчинд хөвөрч эхлээд байна.

Тодруулбал, өнгөрөгч бямба гарагт /2025.02.22/ Ховд аймгийн МАН-ын 41 дүгээр Бага хурал болжээ.

Хуралд, УИХ-ын гишүүн Э.Болормаа, С.Бямбацогт, З.Мэндсайхан, МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Хяналтын Ерөнхий хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны дарга Б.Баттүшиг, Хяналтын Ерөнхий хорооны гишүүн Б.Батзаяа, Ховд аймгийн МАН-ын Хяналтын хорооны зургаан гишүүн болон МАН-ын Цахим хөгжил, инновацын газрын ажилтнууд очиж оролцсон байна.

Ховд аймгийн МАН-ын даргын сонгуульд Д.Авирмэд, Э. Алтан-Од, М.Ганзориг, Т.Жаргалсайхан нар нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан өрсөлдсөн аж.

Хуралдааны явцад хэд хэдэн будилаан үүссэнийг МАН-ын хорооноос мэдэгджээ.

  • Буянт сумын засаг дарга Д.Энхболд Буянт сумын намын гишүүн Д.Мөнхболдоор хуурамч буюу дахин хувилж, хэвлэсэн Д.Энхболд гэсэн мандатаар санал өгүүлсэн, /Цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргажээ/
  • Аймгийн хяналтын хорооны гишүүд хяналтын тооллого хийх үйл явцыг заалнаас үймээн шуугиан тарьж хийлгээгүй,
  • Бага хурлын төлөөлөгч Т.Баатарзориг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар Бага хурлыг шөнө 04 цагт болон 2025.02.23-ны 11 цагт ирц бүрэлдээгүй байхад хуралдуулж, хууль зөрчсөн гэжээ.

Эцэст нь Ховд аймгийн МАН-ын 41-р хуралдаанаас ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй аж.

Нэр дэвшигч М.Ганзориг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нагац ах гэгдэж байна. Тэрбээр, "Ховдын өргөө" ХХК-ийн захирал бөгөөд Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан нэгэн аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Бямбацогт о. Болиоч дэээ ядаргаа новшж. Ьээ

Зочин
Зочин

hovdiin must sumiin hogiin hulgaich baasanjav 25 R baaziin hogiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

Зочин
Зочин

hovdiin bayd zahchin urainhai adagiin hulgaichuud

Зочин
Зочин

Ховдынхон хогийн шүү дээ. Увс Ховд Баян-Өлгий гэсэн бага ястнуудыг дарж л байхгүй бол улам л давардаг хүмүүс

Зочин
Зочин

энэ гэж болохгүй юм бүхнийг хийдэг, тэгээд сэмээрхэн цэвэр бултаж үлддэг аргатай

Зочин
Зочин

Бямбацогт одоо болимоор юмаа.

Зочин
Зочин

semeerhen bultdag p###a odoo hovdoos zailchih tehuu hovdchuud chamd buh zuileel haramgui ogloo shingeej chaddag l um bol harj bgaa shuu balai olnii nud yasan duusdaggui nisvanistai hun be chi odoo

Чинзо
Чинзо

Бямбацогт гэж гэмгүй царайлсан новш доо.

Зочин
Зочин

hovdiinhon talhnii mungunii hulgaichuud

Холбоотой мэдээ

Back to top button