НИЙГЭМ

Хэнэггүй дарга нар аа, 12 настай хүү морины сунгаа зохиосноос болж амиа алдсан юм биш үү!

Хаврын морин уралдааныг сэргээнэ, сэргээхгүй гэх асуудал энэ оны эхний сард хөндөгдөж 18 нас хүртэлх хүүхдийг өвөл, хаврын морин уралдаанд оролцуулахгүй байхаар Засгийн газрын 41 дүгээр тогтоолоор албажсан.

Дээрх үүргийг Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосон байдаг.

Гэтэл энэ сарын 19-ний өдрийн 18.00 цаг орчимд 12 настай эрэгтэй хүүхэд морь хөлслөх ажил хийж явахдаа эмээлдээ чирэгдэж амиа алдсан үйл явдал болчихлоо. Морь хөлслөхдөө амиа алдсан гэдгийг албаныхан хэлсэн юм.

Үнэндээ энэ хэрэг шуудхан "Ахуйн осол" нэрээр бүртгэгдээд л өнгөрөх болно.

Уралдаан зохицуулах тогтоолыг Засгийн газар нь баталчхаад байхад бага насны хүүхэд амиа алдсанд хэн ч дуугарсангүй, хариуцлага ярьсангүй.

Учир нь 12 настай хүү зүгээр л морь хөлсөлж байсан болж таарав уу. Эх сурвалжууд, нутгийн иргэдийн хэлснээр сунгаа үсэргээ зохион байгуулагдсан гэх. Энэ хүрээнд л хүү бэлтгэх ажилд, айлд дайчлагдаж байсан байх магадлал өндөр юм.

Өөрөөр хэлбэл, маргаан мэтгэлцээн болж байж хаврын морин уралдааныг дахин хориглосон. Атал орон нутагт үсэргээ, сунгаа болсон байж болзошгүй байна. Тэр бүү хэл энэ үйл ажиллагааны хүрээнд 12 настай хүү мориноос чирэгдэж амиа алдсан байх бүрэн үндэслэл бий болчихлоо.

Атал энэ ноцтой асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс бусад нь дуугарсангүй.

ГБХНХЯ-ны сайд Л.Энх-Амгалан, ХГБХХЕГ-ын шинэхэн дарга Б.Баярсайхан, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Хайрхан сумын Засаг дарга В.Мөнхбат нар яагаад уг асуудлыг зүгээр л "Ахуйн осол" байсан мэтээр мартагнан өнгөрөхийг хүсээд буй нь ойлгомжгүй байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнхбаяр
Мөнхбаяр

Архангай аймгийн Хайрхан сум : Засаг дарга тэргүүтэй томчууд нь морины уралдаан зохион байгуулаад , уралдааны үеэр 11 настай хүүхэд нас барсан. Тэр уралдаанд нь засаг даргийн өөрийнх нь морь түрүүлж ирсэн.
Талийгч 11 настай хүү тэр уралдаанд морь унахдаа дургүйцээд , надаас өөр хүүхдээр унуулчих аа гэхэд : Дорж гэх сумандаа нэртэй алдартай баян гар өөр хүүхэд унавал морь эцээж ядраачихна, чи уна гэж хүчээр унуулсан байгаа юм.
Тэр хүүгийн аав нь Баян нэртэй Дорж гуайн малчин хийдэг болохоор яаж ч чадахгүй энэ тал дээр дугарахгүй байна.
Хүүхэд өнгөрөөд 10 ч хоноогүй байхад Хайрхан сумынхан "Засаг даргын нэрэмжит " тэмцээн уралдаан баяр наадмаа 02 сарын 22,23-нд Хайрхан сумандаа зохион байгуулсан байна

Зочин
Зочин

Тэгж л таараа. Морины хашаанд ахуйн осол байж яагаад ч таарахгүй. Зориуд нууж байна. Тэр Дорж гэгчийг бариачээ.

иргэн
иргэн

Монголын ирээдүй болсон хүүхдүүд яагаад мориноос дор амьтай болов доо. Дэндүү харгис нийгэм болж байгаа юм биш үү

Ard
Ard

Za nogo hiuhdiin erhiin baiguulga huuli durem n haa bn.hunii ami iim l boljde eronhiilogogchee ta ach guch n ingeed uhvel harAmsahgui yu

Дорждавга
Дорждавга

Баян Дорж гэдгийг нь Давгадорж нь цуг нөгөө газарт хэд хонуулвал ааш авир нь аятайхан болно доо.Ядахдаа өөрсдийг нь зайдан морь унуулж дааганы газарт явуулаарай байна

Зочинзочин
Зочинзочин

Одоо сайхан морио унуулж бсан морьчин гэх үү адуучин гэх үү морины эзэн гэх үү уяач гэх үү тэр нөхдүүдийг нь насан хүрээгүй хүүхдийг албаар алсан гээд тас хийтэл 10 жилийн ял өг. Сая 70 настай уяач нарын эзэн болсон нөхөр м с эс ихэнхээс ажнай батэрдэнэ энэ тэр баячуудаас татвар авч оюунэрдэнэий засгыг унгах гэж оюунэрдэнэий засагт кабинетад ажилаж бгаа сайд нартай хавсайдаж хаврын морин уралдаан зохиож олон хүүхэд алаад жагсаал хийж засаг унгах төлвөлгөө нуран унаж аа

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Хэрэв тийм бол өвөл морь уралдуулахыг зөвшөөрсөн даргыг огцоруулах хэрэгтэй шүү. Засгийн газрын чухам хэн нь зөвшөөрсөн бэ? Олон нийтэд үнэнийг нь хэлэх ёстой. Тэгээд тэр хүнийг огцоруулах эсэх талаар олон нийт саналаа хэлцгээе. Хүүхэд амь үрэгдчихээд байхад төр таг чиг байгаад баймааргүй байна шүү. Хөөрхий нялх амьтан . Яаггаад ч дуугүй байх аргагүй болж байна шүү.

Ма лчин
Ма лчин

Хашаандаа золгүй явдал болсон бна, хашаан дотор морь уралдахгүй ш дээ, энэ бол ахуйн осол гэдэг нь тодорхой !
Ер нь Хориглох тусам л ийм золгүй явдал ихэсдэг юмдаа ! Хавар уралдахыг зөвшөөрөөд зохион байгуу ла лт, хяналт шалга лтаа сайжруулах ёстой юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button