Бүх нийтийн цэвэрлэгээнд 34 мянган ажилтан, албан хаагч оролцож 4 тонн хог цэвэрлэжээ

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалаар цэвэрлэгээний хуваарийн дагуу сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулсан байна.
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах, өнгө үзэмжийг сэргээж засварлах ажлын дагуу нийт 12.752 аж ахуй нэгж, байгууллагын 34.957 ажилтан, албан хаагч, иргэн цэвэрлэгээнд оролцож, нийтийн эзэмшлийн 12.036.116 мкв талбайгаас 4060.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв.
Тодруулбал, төрийн байгууллагын 3200 гаруй ажилтан албан хаагч, 11.127 ААНБ-ын 23.397 ажилтан, 1196 СӨХ-ны 4860 ажилтан, иргэн, хог хаягдлын үйлчилгээний 68 байгууллагын 3500 гаруй ажилчин бүх нийтийн их цэвэрлэгээнд оролцсон байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 тонн хог манай байрны гадна байгаа ккк. Гарчигаа хянаж мэдээлэл тавих шаардлагатай болой