В.Путины шийдвэрээр ОХУ, Монгол руу буудайн үр экспортолж эхэлжээ
ОХУ-ын Бүтээгдэхүүнийг “Экспорт” үндэсний төслийн хэрэгжилтийн хүрээнд Пермийн хязгаараас Монгол руу 68 тонн жинтэй зөөлөн буудайн үрийн эхний цувааг ачсан гэж бүс нутгийн Эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалтын яамнаас мэдээллээ.
Киров муж, Удмурт, Пермийн хязгаарын Россельхознадзор эхний багцын экспортод хяналт тавьжээ. Улмаар дээрх экспортод гаргасан бүтээгдэхүүнд хорио цээрийн хортон шавьж илрээгүй гэж лабораторийн шинжилгээний хариу гарсан байна. Иймд тус үрэнд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгож тариаланчдын тариалалт, боловсруулалтад ашиглахаар манай улс руу экспортолж эхэлсэн байна.
Өнгөрсөн 2024 онд манай улс руу дээрх үрийн улаан буудайн ачилт хийгдээгүй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэрээр энэ оноос эхлэн тус улс шинэчлэгдсэн үндэсний төслүүдээ хэрэгжүүлж эхэлж байгаа аж.
Энэ ажлын хүрээнд импортлогч орнуудад Оросын бизнесийн эрэлт хэрэгцээтэй дэд бүтцийг бий болгох ажлыг бэхжүүлэх зорилгоор ийнхүү манай улсад буудайн үр экспортолж эхэлсэн байна.
Харин ОХУ-аас улаан буудайн үр ямар үнээр импортолж байгаа талаарх мэдээллийг одоогоор албаныхан гаргаагүй байна.
Д.ЖАРГАЛМАА















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХУЦ ТЭНЭГЭЭ ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ХАРААТ ХАРИН Ч ҮХЭР МОНГОЛЧУУДЫН МОНОПОЛЬ ЭРХ ИЙНХҮҮ ЧАДАРЛАА ОДОО МАНАЙ ТОМ АХ ПУТИН МОНГОЛД ОЛОН ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ БАРИХААР БЕНЗИН ШАГЛАДАГ ЛАЛАРУУД ТАНКАНДАА ЧААНА ГОЁ ДОО.ТОМ АХАА БАЯРАЛЛАА
ямар үнээр шахах гэж ярьсан юм бол. Манайхан үндэсний аж ахуйгаа бодсон л байгаа даа...
За ингээд монголчууд гурилаар Оросоос хараат болоод авлаа!!!
Битгий тэнэгт