Гадаад
Оросын Ялалтын баярын парадад Нарендри Моди айлчлан очиж магадгүй гэжээ

Оросын тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болох Ялалтын баярын 80 жилийн ойн парадад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди айлчлах өндөр магадлалтай байгаа гэжээ. Хэрвээ энэ мэдээлэл баттай бол Энэтхэгийн зэвсэгт хүчний жагсаалын багийнхан Ялалтын баярын парадад алхах аж.
Өнгөрсөн долоо хоногт Москва болон Дели хотын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагдсан талаар хоёр орны Батлан хамгаалах яамныхан мэдээлсэн бөгөөд парады бэлтгэл хийгдсэн хэмээн зарим эх сурвалжууд хэлжээ. Энэ жилийн ОХУ-ын Ялалтын баярын парадад хэд хэдэн улсын төрийн тэргүүн айлчилна хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэж байсан билээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: ТАСС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.