Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль Украины дайны асуудлаарх АНУ-ын шинэ байр суурийг сайшаажээ

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт /2025.02.25/ мэдэгдэл хийхдээ Украины дайны асуудлаарх АНУ-ын шинэ байр суурийг сайшаасан байна. Тэр “АНУ нь илүү тэнцвэртэй байр суурь баримталж байгаа нь Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх хүчин чармайлтад үнэхээр тусаллаа. Үүнийг бид сайшаан хүлээн авч байна. Ийм тэнцвэртэй байр суурь нь асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах бодит хүсэл эрмэлзэл бий гэдгийг харууллаа гэж бид үзэж байна” гэж хэлжээ.

Даваа гарагт /2025.02.24/ буюу Украины дайн эхэлсний гурван жилийн ойгоор АНУ байр сууриа их хэмжээгээр өөрчилсөн юм. Тус улс Украины дайныг дуусгахыг уриалсан ч ОХУ-ын түрэмгийллийг шүүмжлээгүй тогтоол НҮБ-д танилцуулсан. Үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэмжсэн ч Ерөнхий ассамблей дэмжээгүй билээ. Харин Европын дэмжлэгтэй өөр нэгэн тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблей баталсан юм. Тус тогтоолыг 93 улс дэмжиж, 8 орон дэмжээгүй. Дэмжээгүй улсууд дунд АНУ, ОХУ, Беларусь, БНАСАУ, Судан гэх мэт улсууд байсан юм.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гоё манай оросын трамп

Зочин
Зочин

Хошного Трамп

Зочин
Зочин
Reply to  Зочин

Укрнацистуудыг дэмждэг тэнэгүүд �######� , хошного гэдэг үг л сайн мэддэг бололтой .АНУын татвар төлөгчдийн мөнгийг украйнд өгөөд ямар хэрэггүй .Саяхан Зеленский АНУтайгаа мууд�##�цаад бууж өглөө . Хөрштэйгээ мууд�##�цаад хожсон юмгүй .Хожигдсон нь их байсан даа....

Холбоотой мэдээ

Back to top button