ЭДИЙН ЗАСАГ

Төсвийн “цоорхой” буюу нэг удаагийн дүрэм

2024 оны Монгол Улсын төсвийн төслийг дуулиан шуугиантай батлуулсан. Хэтэрсэн төсвийг танаж, дахин өргөн барьсан алдаагаа дахин давтахгүй байх хүлээлт 2025 оны төсөв дээр ч үүсээд буй.

Гэтэл энэ онд манай улсын эдийн засагт, цаашилбал төсөвт хүндрэл үүсэхүйц хоёр нөхцөл үүсэв.

Эхнийх нь,

Долоон жил яригдаж, цаасан дээр явсан газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн асуудал юм. Өмнө нь 236 сая ам.долларын зээл авсан ч олигтой урагшлаагүй энэ мега төсөл дээр нэмж 431 сая ам.доллар буюу нийтдээ 700 сая ам.долларын зээлийн Энэтхэгийн “Эксим” банкнаас авахаар болсон. Жилийн 1.75 хувийн хүүтэй зээл бөгөөд уг зээлийг авахыг дэмжсэнээр 2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүснэ. Учир нь Төсвийн зарлагын хязгаарыг энэ онд 1.5 их наяд гэж тооцсон бөгөөд энэ нь гаднаас авах өр зээлийн нийт хэмжээ юм. Гэтэл уг босгыг давснаар Төсвийг хөндөхөөс аргагүй.

Удаах нь,

Монгол Улс 2024 онд нүүрсний экспортын зорилтоо давуулж 79 сая тоннд хүргэсэн нь бүх цаг үеийн хамгийн өндөр дүнд хүрсэн. Энэ эрчээрээ 2025 онтой золгоно гэсэн эдийн засгийн эерэг төсөөлөл харамсалтай нь өнгөрсөн оны төгсгөлд унаж, нүүрсний үнийн уналттай нүүр тулав.

Өнгөрсөн оны аравдугаар сард тонн коксжих нүүрс 153 ам.долларт хүрч байсан бол 12 дугаар сарын  10-аас эхлэн өдөр ирэх бүр нүүрсний тонн тутмын ханш унасаар өнөөдрийн байдлаар 102 ам.долларт хүрээд байна. Харин коксжих нүүрсний талбарт ирээдүй горилж байгаа манай улсын хувьд тонн тутам нь 50 орчим хувиар унасан нь уул уурхайн түүхий эдийн экспортын орлого огцом буурах үзэгдэл болно гэсэн үг.

Дотоодын экспортлогчид, нүүрсний ханш оны хоёрдугаар хагасаас өснө гэж таамаглаж байгаа ч дэлхийн нүүрсний зах зээлийн төсөөлөл өөрийг хэлж буй. Өөрөөр хэлбэл нүүрсний үнийн өсөлтийн супер үе эргэн уналтад орж байгаа гэв. Монгол Улс уг нь нүүрсний экспортын хэмжээг 83 сая тоннд хүргэнэ гэсэн амбицтай буюу өнгөрсөн онд нүүрсний экспортоор төсөвт жин дарсан 15 тэрбум ам.долларын орлогыг давуулна гээд байдаг.

2025 оны эхэнд нүүрсний экспортын дүн өмнөх оны мөн үеэс нэг сая тонноор нэмэгдэж  5.2 сая тонн чулуун нүүрс экпортолж 449 сая ам.долларын худалдааны дүнд хүрсэн боловч үнийн уналтаас шалтгаалж өнгөрсөн оны мөн үеийн нүүрсний орлогодоо ч дүйж хүрч чадаагүй.

Ингээд Сангийн сайд Б.Жавхлан нүүрсний үнийн уналтаас шалтгаалсан дарамтыг экспортын хэмжээгээ нэмэгдүүлж 120 сая тонн орчим нүүрс экспортлож байж төсөвт төсөөлсөн орлогыг төвлөрүүлж чадна гэсэн юм ярив. Бодит байдал дээр Монгол Улс нэгдүгээр сард боломжит нийлүүлэлтээ хийж, давуулсан ч хоёрдугаар сараас эхлээд Хятадын тал биржээр нүүрс авахаа бараг болив. Өөрөөр хэлбэл оны нэгдүгээр улиралд экспортын гарц эрчимтэй суларч байхад үлдсэн хугацаанд 115 сая тонн нүүрс экспортолж амжихгүй л болов уу. Мөн дотоодын нийлүүлэгчдийн хэлж буйгаар Хятадын талаас одоогийн манай нүүрсний үнийг “өндөр байна” гэж худалдан авахаас цааргалсан хэвээр байгаа.

Бондын өр төлбөрийг нүүрсний экспортын алданги руу гулсуулах уу

Төв банкнаас нүүрсний үнийн уналт болон экспортын гарц суларч байгаа дээр “оны төгсгөлд орлого тасрах, төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах гээд байна шүү” гэдэг мессежээ удаа дараа өгсөн. Харин сүүлд Сангийн сайд Б.Жавхлан “Төсөвт тодотгол хийхгүй, бондын зах зээл дээр өрийн зохицуулалтаа амжилттай хийчихсэн. Уул уурхайн түүхий эдийн үнийн цохилт авсан ч, даах чадамжтай” гэв.

Гэтэл үнэндээ 2024-2026 онд Хүннү, Номад бондын өр төлөгдөх байсныг төлөхөөргүй болгосон шийдлээрээ нөхөх юм байна гэж ойлгогдов. Нүүрсний экспортын орлогын алдангийг бондын өр рүү явуулах байсан мөнгөөрөө ийн зохицуулж буй бололтой.

Гэхдээ хэдий ийн зохицуулалт хийсэн ч газрын тосны үйлдвэрийн нэмэлт өрийг яах ч аргагүйгээр төсөвт суулгаж таарна. Суулгахдаа өрийн таазыг хэтрүүлснийгээ “засварлахаас” аргагүй. Харин уг асуудал дээр Сангийн сайд удаа дараа “төсөвт нэг удаагийн дүрэм хийнэ” гэж тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын илүү дутуу өр, алданги, зардлыг Б.Жавхлан “нэг удаагийн дүрэм” гэдэг нэрээр цоорхой үүсгэж улсын жилийн төсөвт гар хүрэх юм ярих болов. Нэг удаагийн дүрмээр төсвийг цоолоод байвал сүр дуулиантайгаар танаж, баталсны хэрэг юу сан билээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 28, 2025 00:51

2.5 тэрбум долларын �##�дагд�##� үүсэж энэ чинээгээр Монголын өр нэмэгдэнэ. Жавхлангийн бандагыг дуудлага худ�##�даагаар оруулб�##� өдий дайны мөнгө босгож дийлэх үү? "21-р зууны Монголын люмпэн сайдын дотуур хувцас- эхлэх үнэ 1 сая доллар!".

Зочин
Зочин
2 сар 28, 2025 08:23

2.5 тэрбум долларын а+лдагда+л үүсэж энэ чинээгээр Монгол ын өр нэмэгдэнэ. Жавхлангийн бандагыг дуудлага худа+лдаагаар оруулба+л өдий дайны мөнгө босгож дийлэх үү? "21-р зууны Монголын люмпэн сайдын дотуур хувцас- эхлэх үнэ 1 сая доллар!".

Холбоотой мэдээ

Back to top button