УЛС ТӨР

Устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэх үр ашигтай технологийг Монголд нутагшуулна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяа-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 01-ний өдөр тус улсын Хирошима мужид ажиллаж байна.  

Энэ үеэр Хирошима мужийн захирагч Х.Юзаки-тай албан ёсны уулзалт хийж, соёл, уламжлалын баялаг өв бүхий, энх тайвны бэлгэ тэмдэг, байгалийн үзэсгэлэнт Хирошима мужид ажиллахдаа талархалтай буйгаа илэрхийлэв. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжих бүсийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг тодорхойлон ажиллаж буйг тэмдэглэж, Япон Улсын түүх, соёл, эдийн засгийн чухал бүсийн нэг Хирошима мужтай аялал жуулчлал, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө буй гэв.

Талууд орон нутаг хоорондын шууд хамтын ажиллагааг тэлэх, хувийн хэвшлийн харилцан үр өгөөжтэй түншлэлийг бэхжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэж, ийнхүү хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн өдөр Хирошимагийн их сургуульд зочилж, захирал М.Очи, Эрүүл мэнд, био анагаахын тэнхимийн туслах профессор Ч.Одгэрэл болон тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Хирошимагийн их сургууль нь Улаанбаатар хотноо “Монгол судлалын төв” байгуулж, манай их, дээд сургуулиудтай багш, эрдэмтэн, судлаачдын солилцоог өргөжүүлэх зэргээр идэвхтэй хамтран ажиллаж буйг сайшаав.
Түүнчлэн, монгол хүн бүрийг чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор хангах зорилгоор манай улс “Ерөнхийлөгчийн Илгээлт-2100” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буйг тэмдэглэж, уг хөтөлбөрийн хүрээнд тус их сургуульд монгол оюутнуудыг, нэн ялангуяа орон нутгийн оюутнуудыг суралцуулах боломжийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэх асуудлаар санал солилцов.

Тэрбээр мөн Хирошимагийн их сургуулийн Ус төрөгчийн эрчим хүчний судалгааны төвөөс хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүч, түүний дотор устөрөгчийн эрчим хүч үйлдвэрлэх үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх чиглэлээрх судалгааны явцтай танилцаж, цаашид ийнхүү технологийг Монголд нутагшуулах боломжийн талаар ярилцжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 4, 2025 13:03

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

ЗочинЗочин
ЗочинЗочин
3 сар 10, 2025 11:35

Энэ муухай новшийн з�##�ьтай авгайг хурдан �######�уулж, Ер.чийн Гадаад бодлогын зөвлөх Одбаярыг сайд болгооч ээ. Ичмээр байна. Энэ эм номоо үнэт цаасаа хэвлээд, Сэлэнгийн нутагт Чинбаттайгаа уурхайгаа ажиллуулаад явж байг.

Холбоотой мэдээ

Back to top button