ЭРҮҮЛ МЭНД
Сэрэмжлүүлэг: Баярын өдрүүдэд хүүхэд ахуйн осолд өртөх нь элбэг байдаг

Баярын өдрүүдэд хүүхдийн ахуйн осол гэмтэлд өртөх эрсдэл нэмэгдэх, иргэдийн анхаарал сулрах хандлагатай байдаг тухай ГССҮТ-ийн мэдээлэлд дурдсан байна. Баярын өдрүүдээр гэмтэж бэртэх хүүхдийн тоо эрс нэмэгддэг тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Баярын өдрүүдэд бага насны хүүхдэд хоол, цай зөөх зэрэг ажил даалгахгүй байх.
- Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гэртээ бүү үлдээгээрэй.
- Халуун тогоо, халуун зүйл агуулсан сав суулгыг газар байрлуулахгүй байх, хүүхдийн гар хүрэхгүй газарт тавих.
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх нь зүйтэй.
- Цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг хангах.
Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүй аливаа зүйлийг илрүүлж сэрэмжлүүлэхийг холбогдох албаныхан анхаарууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.