Айлчлал: Японы буцалтгүй тусламжаар бохир усны шугамын, агаарын бохирдол хэмжилтийн төхөөрөмжтэй болно

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчилж буй.
Энэ үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл” болон “Агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төсөл” хэрэгжих болсон байна.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад хэргийн сайд Т.Иваяа нар 2025 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Токио хотноо гарын үсэг зуржээ.
Эдгээр төслүүдийн хүрээнд Япон Улсаас манай улсад
- 270 сая иений үнийн дүн бүхий ус зайлуулах шугам, хоолойг цэвэрлэх, үзлэг хийх ажлыг сайжруулах тоног төхөөрөмж,
- 275 сая иений үнийн дүн бүхий агаарын бохирдлын хэмжилт хийх станцууд, зуух болон боловсруулсан нүүрс, коксын ялгаруулалтын хийг хянах хэмжилтийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
Япон Улсын буцалтгүй тусламж “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих дээрх төслүүд нь хот суурин газрын агаарын бохирдлыг хянах, бохир усны шугамын засвар үйлчилгээ, шинэчлэлийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ганц удаа гуйлгй гуйхгүй яваад ирэх заяа �##�га ууууууууууу, ав+гай минь ээ
гуйлга гуйхаа больж, өөрсдөө хийж бүтээгээч
Ардын намынхан өөрсдийн дотоодын хулгайч, авлигчидаас хулгайн хөрөнгийн нь хурааж чадв�##� асар их мөнгө гарч ирнэ дээ! Ингэж энд тэндгүй очиж гуйлга гуйж, бадар барьж явах ч гэж дээ! Ёоо ш�##� ичиж үхмээр, онигоотой юмаа?
Гуйлга гуйлаа гэх юм. Гуйсан бүхнийг нь бултаараа хэрэглээд л байгаа даа. Олон улсын харилцаанд эдийн засгийн гадаад харилцаа ч орно доо. Эмэгтэй сайд төрийнхөө ажлаар яваад ажлаа сайн бүтээсэн байна шүү дээ. Ядаж т�##�архаж болно доо.
Юунд нь уурлаад байгаа юм бэ? Юм мэдэж, утга учрыг нь ойлгож байгаад пост бичиж бай, троллууд аа. Бузар амтай булай нөхөд шүү.
Битгий шаа! Өөрсдөө том газар нутаг, маш их баялагтай байж, гуйлга гуйж яваад нь дургүй хүрээд байгаам!
Хичнээн том нутаг.их баялагтай гээд хадаасаа ч хийж чадахгүй байж юун их нэрэлхүү үхэр вэ чи. Гаднаас гуйж л идэхээс өөр ид шидгүй муусайн монголчууд. Гуйж ирсэнийгээ ядаж битгий доромжлооч орк уудаа
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n