Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп дахин бодлоо өөрчилж гаалийн татвараа хоёр дахь удаагаа хойшлууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.03.04/ Канад, Мексикээс орж ирдэг бараанд 25 хувийн гаалийн татвар оноосон. Уг татварыг хоёрдугаар сараас хэрэгжүүлэх байсан ч Трамп Канад, Мексикийн удирдагчидтай хэлэлцсэн хэмээж татварыг нэг сараар хойшлуулсан юм. Тэгвэл татвар хэрэгжиж эхэлснээс хоёр хоногийн дараа буюу пүрэв гарагт /2025.03.06/ Трамп Канад, Мексикээс орж ирдэг ихэнх бараанд оноох татвараа сараар хойшлуулсан байна.

Хойшлуулсан хугацаа нь дөрөвдүгээр сарын хоёрон юм. Трамп тус өдөр АНУ-ын бараанд гаалийн татвар тавьдаг бүх улсуудад хариу татвар тавина гэж мэдэгдээд байгаа. АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Лутник “CNBC” агентлагт хэлэхдээ “Дөрөвдүгээр сарын хоёронд бид хариу татварыг тавина. Тэр өдөр гэхэд Мексик, Канад хоёр фентанилын асуудал дээр хангалттай сайн арга хэмжээ авч, энэ татварын талаар хэлэлцэхгүй гэж найдаж байна. Тэгэх юм бол бид зөвхөн хариу татварын талаар хэлэлцэнэ” гэжээ. Үүний хариуд Канад улс АНУ-ын 125 тэрбум канад долларын бараа бүтээгдэхүүнд хариу татвар оноохоо дөрөвдүгээр сарын хоёрон хүртэл хойшлуулах болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2025 11:12

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button