Гадаад мэдээДЭЛХИЙ

Турк шаардлагатай бол Украин руу цэрэг илгээхэд бэлэн гэжээ

НАТО-гийн хоёр дахь хамгийн том зэвсэгт хүчинтэй гишүүн болох Турк Украинд энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжтой гэж тус улсын батлан хамгаалах яамны эх сурвалж лхагва гарагт /2025.03.06/ хэлжээ. Тэр эх сурвалж сэтгүүлчдэд хэлэхдээ “Бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвныг тогтооход шаарлагатай гэж үзвэл энэ асуудлыг авч үзэн, холбогдох талуудтай харилцана” гэсэн юм.

Европын гол цэргийн хүчнүүд болох Их Британи, Франц хоёр ирээдүйд энхийн хэлэлцээ хийсний дараа Украинд цэргээ байршуулах талаар аль хэдийн ярилцаж эхэлсэн. Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер энхийг сахиулах цэрэг илгээхэд бэлэн гэсэн байгаа. Харин Вашингтон ямар нэгэн цэрэг илгээхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн.

Украин мэдэгдэхдээ аливаа энхийн гэрээг байгуулахын тулд энхийг сахиулах цэрэг байрлуулж, аюулгүй байдлын баталгаа олгох хэрэгтэй хэмээсэн байгаа. Харин Москва Украинд НАТО-гийн цэргүүд байршихыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн цэрэг Украинд байршихыг зөвшөөрнө хэмээсэн байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2025 18:48

Өөрсдийг хамга�##�ах гэж цэрэг байршуулах гэж байна Ард түмэн эрх чөлөө засагл�##� тогтоох ёстог

Наран
Наран
3 сар 10, 2025 21:03

Украйн руу цэрэг элгээх , дайтах гэсэн улс орон бүхэн нурам болно .Турк нурам болох уу ?Сирийг сүйтгэхэд идэвхтэй байсан Эрдогон ч ялтай .

Холбоотой мэдээ

Back to top button