Ирэх долоо хоногт Украин болон АНУ-ын албан тушаалтнууд уулзана

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт /2025.03.06/ мэдэгдэл хийхдээ ирэх долоо хоногт баг нь АНУ-ын албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцэнэ гэжээ. Уулзалт Саудын Арабд болох юм. Зеленкий ирэх даваа гарагт /2025.03.10/ Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзана. Үүний дараа Украины албан тушаалтнууд АНУ-ын албан тушаалтнуудтай хэлэлцэх юм.
Зеленский “Дараа долоо хоногт, даваа гарагт би Саудын Арабд айлчилж угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай уулзана. Үүний дараа миний баг Саудын Арабд уулзаж, Америкийн түншүүдтэй хамтран ажиллана. Украин энх тайвныг хамгийн их хүсэж байгаа. Бид Ерөнхийлөгч Трампт хэлснээр Украин энх тайвны төлөө хурдтай, найдвартай ажиллаж байгаа, ажиллах болно” хэмээжээ.
АНУ-ын Ойрх дорнодын асуудлаарх тусгай элч Стив Виткофф улсаа төлөөлж тус уулзалтад оролцох юм. Виткофф “Бид Украины талтай Рияд эсвэл Жиддад уулзалт хийхээр ярилцаж байгаа. Миний бодлоор энэ уулзалтын зорилго нь энх тайвны хэлэлцээ болон гал зогсоох анхны тохиролцооны загварыг гаргах” гэсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп