УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хаврын чуулганы хүлээлт: ЗГ “Чайна Энержи”-тэй учраа олж, О.Алтангэрэл Ж.Оджаргалтай, Н.Учрал 1ХBet-тэй дайтна

Хураангуй:

2025 оны хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ нээнэ. Энэ чуулганаар хэд хэдэн дуулиант асуудал орж ирнэ.

  • ЗГ “Чайна Энержи”-тэй хийх нүүрс, төмөр замын гэрээгээ соёрхон батлуулна.
  • О.Алтангэрэл сайд “Энержи Ресурс” буюу Ж.Оджаргалтай учраа олох асуудал улам хурцдах төлөвтэй.
  • ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоом буюу үндэстэн дамнасан 1Xbet-ийг цэгцлэхээр яаравчилж эхэллээ.
  • Дав.Цогтбаатар гишүүн бүрэн эрхтэйгээ үлдэх үү, үгүй юу гэдгийг хэлэлцэх хугацаа хоолой дээр тулсан асуудал болов.
  • АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕП Б.Жаргалсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын бүрэн эрхийн хугацаа дуусах тул тэднийг солих өрнүүн их ажил өрнөнө.

Мөн хаврын чуулганаар ямар хуулийн төслүүд болон хэлэлцэх асуудлууд хүлээгдэж байгаа талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Дэлгэрэнгүй:

Эхнийх нь, Засгийн газар БА "Энержи Ресурс" хоорондын асуудал УЛАМ ХУРЦАДНА

Засгийн газар ба "Энержи Ресурс" хоорондох асуудал хаврын чуулганаар үргэлжилнэ. Бүр хурцдаж ч магад.

Стратегийн ач холбогдол бүхий Ухаахудаг орд газрын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болоод буй. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг “Үйлдвэр, худалдааны сайд асан Х.Наранхүү 2008 онд хууль зөрчиж “Энержи Ресурс”-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон” гэх дүгнэлтээ танилцуулчихсан. Мөн ажиллагаа явуулж МСS-ийн хамгаалалтын охин компаниас таван хүнийг саатуулах ажиллагаа явуулаад буй. Тэгэхээр энэ асуудал төр өөрийн эзэмшлийн хувиа 50 юм уу 34 дээр тогтоож байж шийдэгдэх магадлал өндөртэй.

Ухаахудаг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийнэ. Хуулийн этгээд нь "Энержи Ресурс" ХХК буюу Ж.Оджаргал.

Нээлттэй мэдээллийн санд тус компани Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Ухаахудаг аманд MV-011952 ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2006.08.29-нд 30 жилийн хугацаатайгаар авсан бөгөөд 2036.08.29-нд дуусгавар болох аж. Хэмжээ нь 2960.23 га талбай байна.

Хоёр дахь нь, "Чайна Энержи"-тэй байгуулах гэрээн дэх НҮҮРСНИЙ ҮНЭ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах том даваагаа давчихсан. Одоо гэрээгээ УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлуулах их ажил хүлээгдэж байна. Хаврын чуулган эхлүүт энэ ажлаа нэн түрүүнд урагшлуулах хүлээлт бий.

Ямартай ч “Чайна Энержи”-тэй гэрээ байгуулж ажил эхэлбэл БНХАУ-ын дөрвөн компани Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос Бортолгой, Ончхараат амуудад олборлолт явуулна. Эхний гурван жил жилд 5 сая тонныг, дараагийн хоёр жил жилд 6 сая тонныг олборлож. Түүнээс хойш 2041 он хүртэл жилд 20 сая тонн нүүрс олборлоно. Одоо ганц тодорхойгүй байгаа асуудал нь нүүрсний үнэ.

  • 2023 онд 120$
  • 2024 онд 103$
  • 2025 онд 80$ хүртэл унаад байна. Яг ийм уналтын үед гэрээ байгуулбал хэрхэх вэ гэдэг нь гол асуудал болоод байна.

Монгол Улс Чалкотой байгуулсан алдагдалтай гэрээний түүх давтагдах вий гэсэн болгоомжлол бий.

Гурав дахь нь, Дав.Цогтбаатарыг ГИШҮҮНИЙ СУУДАЛД нь үлдээх үү, явуулах уу

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөх болсон билээ. УДШ-ийн шийдвэр албажиж гараад байна. Ээлжит бус чуулган зарлаж түүнийг парламентад үлдээх эсэхийг хэлэлцэнэ гэгдэж байсан ч тэгсэнгүй. Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд бүх иргэн, байгууллага заавал биелүүлнэ” гэх Үндсэн хуулийн заалт бий. “Хэрэв түүнийг үлдээвэл УИХ Үндсэн хууль зөрчинө” гэж хуульчид тайлбарлаж байгаа. Харин түүний ард Нөхөн сонгуулийг хүлээгээд алгаа үрээд суугчид олон бий. Улс төрийн намууд ч нөхөн сонгуульд аль хэдийн бэлтгэл ажлаа хангаад буй сурагтай.

Дөрөв дэх нь, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоомыг яаралтай хуульчлахаар 1Хbet-тэй дайтна

Мэдээлэл хийхдээ хэд хэдэн тоон мэдээлэл дурдав. Цахим мөрийтэй тоглоомын улмаас

  • 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417,2 тэрбум төгрөгийн хохирол учирсан,
  • манай улсаас нийт 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн,
  • 1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар орж ирсэн,
  • 10 мянга орчим ТӨРИЙН АЛБАН ХААГЧ цахим мөрийтэй тоглоом тоглож байна.

Гэхдээ өрөнд орсон, амьдралаа алдсан, амь насаа алдсан залуусын тоо гаргавал илүү ноцтой ч байж мэднэ. Иймд Цахим мөрийтэй тоглоомын хуулийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болоод буй. Хаврын чуулганы эхэнд яаравчлан хэлэлцүүлэх чигтэй байна.

Тав дахь нь, Татварын багц хуульд иргэд, ААН-үүд хамгийн их хүлээлт тавьж байна

Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын нэг нь Татварын багц хууль. Уг хуулийн гол өөрчлөлтийн нэг нь НӨАТ. Сангийн яамны НӨАТ-ын тухай хуульд шинэчлэлт хийхдээ хавтгайруулж хөнгөлөлт үзүүлдэг биш аль болох бага орлоготой хэсэг рүү буцаан олголт, хөнгөлөлтийг чиглүүлнэ гэх тайлбар. Татвар суутган төлөгч нь 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуй нэгжүүдээс НӨАТ суутгадаг байсныг 400 сая болгох асуудал яригдаж байгаа.

ААН-үүдийн төлөөлөл Татварын багц хуулийн өөрчлөлтөд,

  • НӨАТ-ын дарамтыг бууруулж 10 хувь байгааг 5 хувь болгох,
  • Татварын ногдол орлогын суурийг мөнгөн суурьт шилжүүлэх,
  • ААН-ийн орлогын албан татварын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох эсвэл босгыг өндөрсгөх,
  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн татварыг шууд хасдаг болох,
  • Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын босгыг 400 сая болгож нэмэгдүүлэх,
  • Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээнээс НДШ суутгахгүй байх
  • Татвар өгөх, шимтгэл төлөх хуулийн хугацааг сар бүрийн 5-нд болгох гэсэн саналуудыг өгчээ.

Зургаа дахь нь, АТГ, УЕП-ын бүрэн эрхийн хугацаа дуусч, солигдоно

Мөн энэ хаврын чуулганаар УИХ-аас томилдог хэд хэдэн албан тушаалтны томилгоог хэлэлцэх чигтэй байна. Тухайлбал, Элчин сайд нарыг томилно. Учир нь 20 гаруй улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусгавар болж байгаа аж. Түүнчлэн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа хоёрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Тиймээс эдгээр албан тушаалуудад шинэ хүн томилох нөхцөл үүсэж байгаа юм.


Мөн хаврын чуулганаар 12 хуулийн төсөл хэлэлцүүлэхээр бэлтгэснээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж яваа.

  1. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль
  2. Эрчим хүчний тухай хуулийн өөрчлөлт
  3. Дулаан хангамжийн тухай хууль
  4. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль
  5. Татварын багц хуулийн өөрчлөлт
  6. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл
  7. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
  8. Ашигт малтмалын тухай хуулийн төсөл зэрэг хуулиуд.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Д.Бадамдорж
Д.Бадамдорж
3 сар 8, 2025 10:42

Энержи ресурстэй хийх тэмцлээ 100% ял�##�таар дуусгах болтугай

Зочин
Зочин
3 сар 8, 2025 11:51

Зөв хүнээ БЭТ ээр тавьсан. Ялах байх

Зочин
Зочин
3 сар 8, 2025 16:49

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

Зочин
Зочин
3 сар 8, 2025 17:38

Ха ха энэ ч дүр эсгэсэн жүжиглэлт болох байлгүй

Зочин
Зочин
3 сар 9, 2025 21:12
Reply to  Зочин

гурвын даргын асуудлыг иргэдээр нээлттэй сонгон ш�##�гаруулах томилох асуудлыг шийдэх ямарваа нэгэн нам бус этгээдийг томилон ажиллуулах

Зочин
Зочин
3 сар 9, 2025 09:26

Женкогийн да�##�гавар Алтангэрэл МSC ээс уурхай авах. Хөгийн Женко

Ха ха ха
Ха ха ха
3 сар 9, 2025 14:39

Эдийн засгаа ард түмний нуруун дээр үнэ, татвар нэмж үүрүүлэхгүйгээр MSC-олсон ашгийг нь хурааж аврах арга хэрэглэх хэрэгтэй. Оросууд баялгийн сангийнхаа ачаар дайны ачааг иргэдэд үүрүүлэхгүй даваад гарсан шүү

Зочин
Зочин
3 сар 10, 2025 17:22

Оджарг�##� хулгайч олон жил хулгайллаа Рвоо хөрөнгөжлөө нэр �##�лар ч оллоо Мөнх амьдрах биш зогсоо одоо болно

Зочин
Зочин
3 сар 11, 2025 06:04
Reply to  Зочин

Олон ч жил их хөдөлмөрллөө, улайм цайм дээрэм

Зочин
Зочин
3 сар 10, 2025 18:02

Banga shig helchii yachij chadahgvi

Зочин
Зочин
3 сар 10, 2025 22:23

Наад xbet- г хаахыг хүлээж байна даа. Хурдлаасай

Зочин
Зочин
3 сар 11, 2025 13:49

Татварын хуулийн шинэчлэлд: ХХОАТ-ын 10%-ийг 1% болгох

ЗочинATG
ЗочинATG
3 сар 13, 2025 15:56

hurungu huraah huulia hurdan batlaarai Altangerelee

Зочин
Зочин
3 сар 17, 2025 09:46

Ерөнхий прокурор уул нь нийгэмд өрнөөд байсан томоохон хэргүүд дээр дорвитой арга хэмжээ авч ажилласан дээр нь хамгийн олон УИХ гишүүдэд хариуцлага тооцож чадсан прокурор доо, болдогсон бол хугацааг нь сунгаасай билээ

Холбоотой мэдээ

Back to top button