УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Өнөөдөр хаврын чуулган хаана

2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр буюу долоодугаар сарын 3-нд хаана. Ийнхүү 126 гишүүнтэй, олон намын суудалтай парламент хоёр дахь жилээ үдэж байна. Мөн өнөө жил өмнө жилүүдээс эрт хааж буйтай холбогдуулан хэлэлцэх асуудал шахагдаж байгаа юм. Хаалтын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  1. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  2. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын өргөн мэдүүлсэн Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  3. “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  4. “Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  5. Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хаалт

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эдийн засагч
Эдийн засагч

Ашигт малтмалын хуулийн төсөл юу болов. Энэ чухал хуулийг чоно борооноор болгож болохгүй. Энэ засгийн газар болон зарим урвагч гишүүд Рио-н захиалгаар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ-ыг бууруулахаар янз бүрийн аргаар их зүтгүүлж байна. МАН-ын бүлгээс уг асуудлыг огт хөндөхгүй орхино гэж нэг хошгоруулаад, дараа нь хуульдаа өөрчилдгөө өөрчлөөд мөрдөж эхлэх хугацааг тусдаа тогтоолоор, эсвэл мөрдөх журмын тухай хуулиар зохицуулна гэж гөлөг төөрүүлж байна. Нэгэнт Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ыг бууруулчихвал хэзээ мөрдөж эхлэхээс хамаарахгүй ОНТРЭ-ийн лицензтэй талбайн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед нөгөө тал танай хуулиар зэсийн өсөн нэмэгдэх АМНАТ 11-16 хувь биш, 1-5 хувь шүү дээ, хуульд заасан хувь хэмжээгээр л бид уг АМНАТ-ыг төлнө гэхэд бид яаж ч чадахгүй. Өсөн нэмэгдэх АМНАТ гэдэг бол уул уурхайн компаниас ямар ч зардал нэмж гарахгүйгээр зах ээлийн үнийн өсөлтөөс олж байгаа цэвэр ашиг юм. Тийм учраас өсөн нэмэгдэх АМНАТ-ыг харьцангуй ахиу хувь хэмжээгээр тогтоодог. Манайд 68 хувиар тогтоож байсан тохиолдол ч бий.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button