УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал, О.Цогтгэрэл нарын хос автортай Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдлаа

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хаалтын хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өчигдрийн үдээс хойших хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн хуулийн төслүүдийн санал хураалт явагдлаа. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг гишүүдийн 81 хувь дэмжсэн тул батлагдлаа.

Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон АН-ын дарга О.Цогтгэрэл нарын өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг нэгтгэн хэлэлцсэн.

Улмаар Засгийн газрын санаачилсан хуулийн нэрийг Эдийн засгийн эрх чөлөөний тухай хэмээн О.Цогтгэрэлийнхээр нэрлэсэн. Тэрбээр өмнө нь чуулганы индрээс бизнесийн эрх чөлөө бол эдийн засгийн эрх чөлөө гэх том агуулгын зөвхөн нэг нь гэдгийг тодотгож байсан юм.

Дээрх хуулийн төслийг дагалдан 99 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй. Дагалдах хуулийн төслүүдийн санал хураалт үргэлжилж байна. Хууль батлагдсанаар эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, хуулиар хориглосноос бусад үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж буй.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button