СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

Бэлгийг нь ав, үнэгүй үйлчлүүл, харин сонголтоо УХААНТАЙ ХИЙ

Хөдөө орон нутаг, аймаг дүүргийн хороодоор нэг бэлэг, сэлт. Хошин шогийнхон, нийтийн дуучдын тоглолт тасрахгүй байгаа аж. Эмчийн үзлэг, үсчин, гоо сайхны үйлчилгээг нэлээд эртнээс үнэгүй үзүүлж эхэлсэн. Сумдад ийм төрлийн үйлчилгээ, урлагийн тоглолт очиход олноороо цуглардаг.

Нэг тойрогтой суманд УИХ-ын гишүүн нь, бусад намын горилогчид, бие даах хүсэлтэй хүмүүс, аймгийн ИТХ-д үзэх сонирхолтой горилогчид зэрэг 10 хол давсан хүмүүс “дугаарлана”. Тэд шинэ юм сэдэхгүй. Яаж ийгээд л олон нийтийн гарыг нь дээш нь харуулах, нэг орой цэнгүүлэх сэлтээр хуурна. Үүнд нь ч  сонгогчид бүр дасчихсан.

Ийм эмх замбараагүй байдал явсаар хэн нь илүү их мөнгө тухайн тойрогт цацах вэ гэдэг өрсөлдөөн болон хувирчээ. Нэг өдөр энгийн урлагийн тоглолт ирлээ гэхэд дараачийн горилогч нь тоглолтон дундуур хэдэн азын сугалаа хавчуулчих  жишээтэй. Үнэгүй тоглолт бас азын сугалаа. Дундуур нь горилогчоо байн байн зарлаж, танилцуулна.

Танигдах, нэрээ хоногшуулах, хүмүүст нүдлэгдэх зорилгоо нэр дэвшихийг хүсэгчид ингэж биелүүлдэг. Үүнийг нь мэдээд байгаа мөртлөө ҮНЭГҮЙ бүхэн дээр нь үзэгчид олноороо ирдэг. Энэ жилийн тухайд ч борооны дараах мөөг шиг уг үзэгдэл хаа сайгүй давтагдаж байна.

Тогтмол хоёр үсчин ажиллаж, эрэгтэй үсний засалтыг ердөө 4500 төгрөгөөр хийчихдэг суманд үнэгүй үсчин иржээ. Даруу 200 орчим хүн дугаарлаж зогсоод, үсээ засуулсан гэх. Бид өнөөдөр 4500 төгрөг хэмнэж, үсээ жимбийтэл засуулчихаж байгаадаа хөөрч болох. Гэхдээ үүндээ бүр автаж болохгүй юм.

Яахав, бэлэг сэлтийг нь ав. Хэрэглээний зүйлс л байгаа тул хэрэг болно. Үнэгүй үйлчилгээ ирвэл хамрагд. Гэхдээ эцэст нь та сонголтоо зөв хий, өгсөн бүхнийг сайн гэж бүү дүгнэ хэмээн захиуштай. Нэгэн үеэ бодвол ард түмэн цагаан цаас биш болсон. Сошиал орчны  нөлөөгөөр олон нийт хэрсүү, ухаантай, аливааг ялгаж салгадаг болон төлөвшиж байна.

Хэн хэрхэн, хэдий ихээр ч дайлж, үнэгүй зүйлс өгч болно. Гэхдээ сонгогч та санал өгөхөөр ганцаараа тусгайлан бэлтгэсэн хаалтны цаагуур ордог гэдгээ л сана. Та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ л ухаантай хийчих. Санал өгөх үед тань танд 10 кг гурил бэлэглэсэн нөхөр яг хажууд тань лаа бариад зогсож байдаггүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. ийм байхад монголд сонгуулийн хувьсг#### хэзээ ч болохгүй. Тийм болохоор Монгол төр зөв ажиллахгүй нь тодорхой

  2. Аваад бай,манайхан! Өгсний нь аваад – өгөгчийг БҮҮ сонго,ямар тэдний мөнгө биш!!!!

  3. Миний бодлоор бол бид машинаар тоолохоос өөр арга бодох
    Эсвэл үнэхээр өндөржүүлсэн хамга####танд сонгуулиа явуулмаар

  4. Бизнес урлагынхныг сүү сонго тэд оролддог юмаараа л орлодог улс төрд улс төрч хүмүүсийг л сонго чаддаг юмаа л хийцгээе!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button