Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-д инфляц сүүлийн 13 сард анхны удаа буурч, дефляцын дарамт үргэлжилсээр

БНХАУ-д хэрэглээний үнийн индекс (CPI) хоёрдугаар сард хүлээгдэж байсан хэмжээнд хүрэлгүй сүүлийн 13 сард байгаагүй огцом уналтыг үзүүллээ. Үйлдвэрлэгчийн үнийн уналт ч мөн үргэлжилж, улирлын хамааралтай эрэлт суларч, иргэд зарлагадаа хянамгай байсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт Бээжин АНУ-тай өрнөж буй худалдааны дайны хүрээнд дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргахаа амласан. Гэсэн хэдий ч шинжээчид БНХАУ-ын эдийн засаг дахь дефляцын дарамт цаашид үргэлжилнэ гэж үзэж байгаа юм. Тус улсын засгийн газар 2025 оны эдийн засгийн өсөлтийн зорилтоо тав орчим хувь байхаар тогтоосон нь өнгөрсөн жилийнхтэй ижил байсан. Харин жилийн инфляцын зорилтыг 3 орчим хувиас 2 гаруй хувь болгон бууруулжээ.

CPI хоёрдугаар сард жилийн өмнөхөөс 0.7 хувиар буурсан байна. Энэ нь нэгдүгээр сард гарсан 0.5 хувийн өсөлтийг эргүүлэн унагасан гэж Хятадын Үндэсний статистикийн товчооны (NBS) ням гарагт гаргасан мэдээлэлд дурджээ. Харин өмнөх сартай харьцуулахад CPI 0.2 хувиар буурсан юм. Энэ нь 2024 оны нэгдүгээр сараас хойш үзэгдсэн анхны уналт байлаа. Эдийн засагчид таамаглаж байсан 0.5 хувийн бууралт үзүүлнэ гэж таамаглаж байсан юм.

“Pinpoint Asset Management”-ийн ерөнхийлөгч, ахлах эдийн засагч Живэй Жан "Хятадын эдийн засаг дефляцын дарамтад хэвээр байна. Технологийн салбарын ахиц дэвшил эерэг нөлөө үзүүлсэн ч дотоодын эрэлт сул хэвээр байна" гэжээ.

Худалдааны дайнаас үүдэлтэй экспортын эрсдэл нэмэгдэж буй энэ үед татвар, санхүүгийн бодлогыг илүү идэвхтэй болгох шаардлагатай гэж тэр онцолсон юм. Мөн үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжилж буйг тэр дурджээ. Живэй "Засгийн газрын ажлын тайланд дурдсанаар мөнгөний бодлогыг цаашид сулруулж, хүү болон нөөцийн шаардлагын харьцааг бууруулах шаардлагатай" гэсэн байна.

Хүнс, шатахууны үнийг тооцохгүйгээр гаргасан үндсэн CPI хоёрдугаар сард 0.1 хувиар буурсан нь 2021 оны нэгдүгээр сараас хойших анхны уналт байв. Хоёрдугаар сард хүнсний үнэ 3.3 хувиар буурсан бол нэгдүгээр сард 0.4 хувиар өсөж байсан юм. Цагаан сарын баяр энэ жил өнгөрсөн жилийнхээс эрт буюу нэгдүгээр сард тохиосон нь хүнсний болон аялал жуулчлалын үйлчилгээний үнийг нэгдүгээр сард өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж буй.

“NBS”-ийн статистикч Дун Лижуан ням гарагт мэдэгдэхдээ, "Өнгөрсөн оны хоёрдугаар сарын CPI өндөр байсан нь энэ жилийн уналтад нөлөөлсөн. Хэрэв цагаан сарын нөлөөг хассанаар тооцвол CPI жилийн дүнгээр 0.1 хувиар өссөн гэж үзэж болно" гэжээ.

Иргэдийн хэрэглээ сул байгааг сэргээх зорилгоор БНХАУ цахилгаан машин, гэр ахуйн цахилгаан бараа зэрэг хэрэглээний бараанд олгох татаасны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 300 тэрбум юань (41.42 тэрбум ам.доллар) болгосон. Гэвч халамжийн тогтолцоог бүрэн гүйцэд шийдэх гүнзгий өөрчлөлтүүд хараахан хийгдээгүй байгаа. Ийм учир хэрэглэгчид болон бизнес эрхлэгчид эдийн засгийн сэргэлтийн хурданд итгэлгүй хэвээр байна. Худалдааны сайд Ван Вэньтао "Гол асуудал нь хэрэглээний чадамж болон зарцуулах хүсэл сул байгаа явдал" гэж өнгөрсөн пүрэв гарагт /2025.03.06/ парламентын жилийн уулзалтын үеэр мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 10, 2025 12:00

Тэгсэнч 5 хувь өснө

Зочин
Зочин
3 сар 10, 2025 15:12

Ахиад арав хорин хувь нялга унах хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 10, 2025 19:14
Reply to  Зочин

Мэдрэлээ тэд биш бид сүйрнэ шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button