НИЙГЭМНийгэм ярилцлага

Фото сурвалжилга: Удам дамжсан бүргэдчин К.Аманкэлдийн найм дахь бүргэд Каг онцлов

Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн хадгалагдан ирсэн махчин шувууг гаршуулан сургадаг “Шувуучлахуй” уламжлалт өвөрмөц соёлыг сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр-2025” наадмаас бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэе.

Энэ ил бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцсон бөгөөд Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл хүрэлцэн иржээ.

“Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор

Энэхүү бүргэдийн баяр 19 дэх жилдээ болж буй. Тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг Бүргэдийн баярын эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг.

“Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор

Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулснаар баяр эхэлдэг уламжлалттай.


Ийн бусад олон төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж, шувуучлахуйн уламжлалыг түгээн дэлгэрүүлдэг тус наадмын үеэр бид Сэлэнгэ аймгаас бүргэдийн баярыг зорин ирсэн К.Аманкэлди эрхмээс баярын сэтгэгдлийг нь асуусан юм.

Түүний хувьд бүргэд бариад 12 жил болж буй аж. Харин энэ удаагийн бүргэдийн баярт Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас хоёр настай бүргэдийн хамт иржээ. Энэ нь түүний гаршуулсан найм дахь бүргэд аж. Бүргэдийн нэрийг Ка гэнэ. Эзэн нь түүнийг хаанаас ч Ка хэмээн дуудахад байгаа газарт нь нисэж очно.

Түүний эзэн К.Аманкэлди удам дамжсан гурав дахь үеийн бүргэдчин бөгөөд шувуучлахуйн ухааныг өвөө болон ааваасаа суралцжээ.

“Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор

Тэрбээр бүргэд барих, сургах ухааны талаар ийн ярив. “Бид бүргэдийг ангаахай байхад нь үүрнээс нь авч сургаж эхэлдэг. Миний сургасан бүргэдүүд тун амархан гарт орж байсан. Гэхдээ араатан амьтан болохоор хүнээс айхгүй. Ер нь юунаас ч айхгүй. Тэглээ гээд сургана гэж загнаж болохгүй. Цохиж болохгүй. Арга эвийг олоод эвээр үзвэл гарт ороод ирдэг. Нэг загначих л юм бол тэр хүний дууг сонсоод шууд зугтдаг болдог. Бүр хаяад тэнгэр лүү нисээд явчихдаг. Миний энэ бүргэд бол зөөлөн сурсан уулан дээр аваачиж тавьсан ч хүрээд л ирнэ. Өөр газар орхиод явсан ч ардаас нисээд ирнэ. Бүргэд эзнийхээ дууг анддаггүй. Тиймээс би хаана дуугарч явна тэнд Ка хамт явна. Өөр хүмүүс дугарсан ч дуугүй суугаад л байна. Хэрэв намайг дуу гаргавал олон хүний дундаас шууд танина. Эзнээ гэж мэдэж байгаа нь тэр. Бид бүргэдээ таван жил болоод байгальд нь тавина. Бүргэд таван жил болоод өндөглөх цаг нь болдог. Тэр үед нь жам ёсны дагуу тавьж явуулдаг. Явуулахдаа хадаг уяж, сүү өргөж үддэг дээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button