Украин АНУ-ын албан тушаалтнуудтай уулзахдаа гал зогсоох төлөвлөгөө танилцуулна

Өнөөдөр /2025.03.11/ Украин болон АНУ-ын албан тушаалтнууд Саудын Арабд уулзаж, гурван жил үргэлжилж буй дайныг дуусгах талаар хэлэлцэнэ. Тэгвэл Украины хоёр ахлах албан тушаалтан даваа гарагт /2025.03.10/ “Associated Press” агентлагт мэдээлэл өгөхдөө алсын тусгалтай пуужин, Хар тэнгис дамнан цохилт өгөхийг зогсоож, хоригдол солилцох хэсэгчилсэн гал зогсоох төлөвлөгөө танилцуулна гэжээ.
Нэрээ нууцалж мэдээлэл өгсөн тэд нэмж хэлэхдээ Украины төлөөлөгчид АНУ-тай газрын ховор металлын тохиролцоонд гэрээ зурахад бэлэн хэмээсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украинтай газрын ховор металлын гэрээ хийх өндөр сонирхолтой байгаа билээ. Хоёрдугаар сарын 28-ны өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Цагаан ордонд газрын ховор металлын тохиролцоонд гарын үсэг зурах зорилготой очсон ч тус уулзалт маргаанаар дууссан. Тэрхүү явдлын улмаас Киев, Вашингтоны харилцаа дордоод буй. Украины албан тушаалтнууд хоёр улсын харилцаанд үүссэн гэмтлийг янзлахаар ажиллаж байгаа юм.
АНУ-ын төлөөллийг ахалж буй Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ хоёр тал Трампын хүлээн зөвшөөрөөхүйц ойлголцолд хүрвэл энэ нь энхийн хэлэлцээнд түлхэц болж өгнө хэмээжээ.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Харилцаанд үүссэн гэмтэл гэдгийг юу гэж ойлгох вэ?!