Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Австрали эрэгтэй донор олдох хүртэл 100 хоног хиймэл зүрхтэй амьдарчээ

Зүрхний дутагдалтай нэгэн Австрали эрэгтэй хиймэл зүрх суулгуулж эмнэлгээс гарсан дэлхийн анхны хүн болжээ. Тэр эрэгтэй энэ сарын эхээр донороос зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орохоосоо өмнө хиймэл зүрхтэй 100 хоног амьдарсан байна. Тэрхүү мэс ажилбарыг гүйцэтгэсэн судлаач, эмч нар эмнэлзүйн хувьд тодорхой амжилт гэж дүгнэжээ.

“BiVACOR” компанийн үйлдвэрлэсэн тус хиймэл зүрхийг доктор Даниел Тиммс зохион бүтээсэн байна. Түүний бүтээсэн хиймэл зүрх нь хүний зүрхийг орлож болох дэлхийн анхны хүнд суулгаж болох эргэлтэт насос юм. Энэ нь эрүүл зүрхний цусны урсгалтай адил цусны урсгалыг үүсгэхийн тулд соронзон левитацын технологийг ашигладаг байна.

Эрдэмтэд тус хиймэл зүрхийг туршихаар явуулж буй эмнэлзүйн судалгаа нь одоогийн байдлаар эхний шатандаа явж буй. “BiVACOR”-ын зүрхийг эрдэмтэд хоёр ховдлын зүрхний дутагдал нь эцсийн шатандаа орсон өвчтөнд суулгахаар бүтээжээ.

Австралийн засгийн газар мэдээлснээр жил бүр дэлхий даяар 23 сая орчим хүн зүрхний дутагдлын улмаас шаналдаг байна. Тэдний зөвхөн 6 мянга орчим нь л зүрх шилжүүлэн суулгах мэс засалд ордог юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button