ДЭЛХИЙ

Украин энэ онд дрон худалдаа авалтаа хоёр дахин нэмэгдүүлнэ

Украин улс энэ онд дрон худалдан авалтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр болсон талаар тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгджээ. ОХУ-тай хийж буй дайнд цаашид ашиглах дронууд нь илүү хямд, үр дүнтэй байна гэжээ.

Украины Батлан хамгаалах яамны худалдан авалтын бодлогын газрын захирал Хлиб Каневский хэлэхдээ өнгөрсөн онд 1.5 сая гаруй ийм төрлийн дрон худалдан авсан бөгөөд 96 хувийг нь дотоодын үйлдвэрлэгчид болон ханган нийлүүлэгчдээс авсан хэмээжээ. Харин энэ онд дроныг 4.5 сая FPV дрон болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэв. Нийт дроны төсөвт 2.6 тэрбум ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн бөгөөд дронуудад тэсрэх бөмбөг тээвэрлэж,  унагах зориулалттай юм. ОХУ-тай хийх цаашдын хэлэлцээнээс өмнө Украины зүгээс түнш орнуудаасаа аюулгүй байдлын баталгаа авахаар эрэлхийлж буй бөгөөд тус улс батлан хамгаалах салбараа хөгжүүлэх оролдлогууд хийсээр байгаа билээ. Киевийн Зэвсэгт хүчний генерал Александр Сирский хэлэхдээ өнгөрсөн сард дронууд байг устгах чадамж нь 22 хувиар нэмэгдсэн гэжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 12, 2025 18:41

Слава Украйна

Зочин
Зочин
3 сар 12, 2025 20:36

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button