Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо, Канад хариу арга хэмжээ авсны дараа Трамп нэмж татвараар сүрдүүллээ

Лхагва гарагт /2025.03.12/ Европын холбоо, Канад хоёр АНУ-ын хэрэгжүүлж буй гаалийн татварын эсрэг хариу арга хэмжээ авсан юм. Канад АНУ-ын металл, компьютер, спорт хэрэгсэл зэрэг 20 тэрбум орчим ам.долларын бараанд 25 хувийн гаалийн татвар тавьжээ. Харин Европын холбоо АНУ-аас орж ирдэг шүдний утас, алмаз, бурбон виски зэрэг 28 тэрбум ам.долларын бараанд хариу арга хэмжээ авах болсон юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэмж тариф ногдуулна гэж сүрдүүлжээ. Трамп хэлэхдээ хэрэв Европын холбоо төлөвлөсөн ёсоороо ирэх сараас АНУ-ын бараануудад татвар тавивал нэмэлт тариф онооно гэсэн юм. Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ тэр “Тэд бидэнд ямар татвар тавина, тэрийг нь бид эргүүлж ногдуулна” гэжээ.

Трамп гаалийн татвар тавих асуудал дээр хэт их анхаарал хандуулж байгаа нь хөрөнгө оруулагч, хэрэглэгчдийг доргиулж, бизнест итгэх итгэлийг бууруулан эдийн засгийн уналт үүснэ гэх айдсын нэмэгдүүлсэн юм. Мөн тэр улсынхаа хамгийн ойрын холбоотон болох Канадтай тарифын маргаан хийж харилцаагаа сэвтүүлсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 11:08

Энэ АНУ д энэ д�##�ьчгар өвгөнөөс илүү ерөнхийлөгч болчих хүн байгаагүй г бодоход ш�##�ихгүй л ард түмэн болтойм.Хөгшин хүн өөрийнхөө бодсоныг л бичлээ, сүрэглээд дайрчив

Зочин
Зочин
3 сар 13, 2025 16:07

ЖОМБОГО ТРАМП

Зочин
Зочин
3 сар 13, 2025 17:31

Хэн татвар эхэлж нэмлээ . Трамп. Бусад улс адилхан арга хэмжээ эвэх хэрэгтэй. Манай аймгийн ИТХ болон засаг ноёд ба бүгд УБ дугаартай машинаас адилхан төлбөр авах хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 13, 2025 18:07

OLD BULLY IDIOT

Зочин
Зочин
3 сар 14, 2025 08:54

F u c k H u i n a d a-Canada

Холбоотой мэдээ

Back to top button