СПОРТ

Тусгай олимпын өвлийн наадмаас манай тамирчид алт, мөнгө, хүрэл хүртлээ

Италийн Турин хотод тусгай олимпын өвлийн наадам үргэлжилж байна.

Дэлхийн хэмжээний тус наадамд, уулын цанын төрлөөр манай улсын тамирчин 15 настай А.Азжаргал алтан медаль хүртсэн байна.

Дахиад манай баг тамирчдаас мөнгө, хүрэл медаль ч хүртээд байгаа юм. Тодруулбал, snowboard төрөлд А.Алтан-Очир, М.Энхзаяа нар тус тус хүрэл медаль авлаа.

Үүний өмнөх хамгийн амжилттай оролцсон Тусгай олимпын өвлийн наадам гэвэл 2017 он. Тэр жил манай улс хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэлтэй ирсэн.

Gallery 0 Slide 0
Gallery 0 Slide 1
Gallery 0 Slide 2
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 10:29

Баяр хүргэе. Мундаг байна.

Холбоотой мэдээ

Back to top button