Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украины дайныг дуусгахад шаардлагатай нөхцөлийг АНУ-д танилцуулжээ

ОХУ Украинд хийж буй дайнаа зогсоож, Вашингтонтой харилцаагаа сэргээх гэрээ байгуулахад шаардлагатай нөхцлийг АНУ-д танилцуулсан гэж энэ талаар мэдээлэлтэй хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ. Одоогийн байдлаар Москва тус шаардлагадаа юу багтаасан, биелүүлэхээс нь өмнө Киевтэй хэлэлцэхэд бэлэн эсэх нь тодорхойгүй байна.

Хоёр эх сурвалж хэлэхдээ ОХУ, АНУ-ын албан тушаалтнууд нөхцөлүүдийг биечилсэн болон цахим уулзалтаар хэлэлцсэн гэжээ. Тэдний хэлж буйгаар бол хэлэлцсэн нөхцлүүд өмнө нь Украин, НАТО, АНУ-д танилцуулж байсантай ерөнхийдөө төстэй байсан аж. Үүнд Украинд НАТО-гийн гишүүнчлэл олгохгүй байх, Украинд гадаадын энхийг сахиулах цэрэг байршуулахгүй байх, Ерөнхийлөгч Владимир Путин Крымын хойг, Украины дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэснийг хүлээн зөвшөөрөх зэрэг багтжээ. Эдгээрээс гадна ОХУ сүүлийн үед АНУ болон НАТО-гийн орнуудыг Украины дайныг эхлэхэд хүргэсэн үндсэн асуудлуудыг шийд гэж шаарах болсон билээ.

Мягмар гарагт /2025.03.11/ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эхний шатны 30 хоног гал зогсоох тохиролцоог хүлээн авна гэж мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп одоо Путинийг тэрхүү гал зогсоох тохиролцоог хүлээн авах эсэхээ мэдэгдэхийг хүлээж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2025 11:03

Энэ нэг өвгөн үхэж д�##�драасай. Бас АНУ гийн д�##�ьчгар өвгөн

Зочин
Зочин
3 сар 13, 2025 11:44

ОХУ-ын шаардлагыг хүлээж аваад Украйн дайныг зогсоох байсан бол Трамптай Трампгүй �##�ь эрт зогсоох л байсан ш дээ. Орост эзлэгдсэн газар нутгаа тэдэнд өгөхгүй, цаашид өөрийн байр суурин дээрээ бат зогсоно гэсэндээ л өдийг болтол дайтсаар байгаа биз дээ.

Монгол
Монгол
3 сар 13, 2025 12:20

Фашист бандёруудаа бууж өгөхгүй бол дуусгана шүү

Зочин
Зочин
3 сар 13, 2025 12:40
Reply to  Монгол

Монгол гуай минь чиний з�##�уудаа ойлгосон зүйл одоо шаа л өөр болчоод бна ш дээ, наад зах нь Орос маань фашист болчлоо.... гм. Ганцхан чи л соц, хэвээрээ үлд чихжээ.... бодоорой л доо, хө !

Зочин
Зочин
3 сар 13, 2025 14:59
Reply to  Зочин

Улсаа сүйрүүлсэн энэ гомог монголын гомо лесбинүүд л
дэмждэг байх даа өрөвдөлтэй ч амьтад юмаа даа чааваас

Холбоотой мэдээ

Back to top button