Ирэх сарын 1-нээс 18 нас хүрсэн "А" үнэмлэхтэй иргэд суррон унана

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцоно.
Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгууль төлнө.
Өнгөрсөн оны наймдугаар сард нийслэлээс сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах зохицуулалтыг хийхээр журамласан.
Мөн сурроны хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж 18-аас дээш насны хүн А ангиллын жолооны үнэмлэхтэйгээр унана гэсэн үг. Мөн техникийн байдалд тавих шаардлагууд нь өөрчлөгдөж байна.
Жишээлбэл, улсын дугаар авах, тольтой, дохиотой байх ёстой. Яг мотоциклтой ижилхэн. Зөрчилтэй тээврийн хэрэгсэлд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцно.
Нэмэлтээр дурдахад, Өнгөрсөн жил суррон дугуйтай холбоотой осол 64, скүүтер холбогдсон 150 осол, хэрэг бүртгэгдсэн байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
дугаар нь ардаа байдаг уу ? Цонхоор харахаар өдөр бүр ардаа дугааргүй мотоцикл унасан хүн явж байна. Дээр үед өвөөгийн мотоциклийн ард дугаар байдаг байсан шиг санагдана.