ЖДҮХС-д 319 ААН-ээс зээлийн хүсэлт ирүүлснээс 203 нь ₮100 сая хүртэлх дүнтэй

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2025 онд нийт 319 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлжээ. Үүнээс 63.6 хувь буюу 203 аж ахуйн нэгж 100 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн байна. Тэгвэл төслийн сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар мессеж илгээн мэдээлэх аж.
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн сайдын 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн А/35, А/36, А/37 дугаар тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгагт зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 26.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталжээ.
Үүний дагуу төслүүдийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлэн нэг сарын хугацаанд цахимаар хүлээн авчээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.