Нийгэм мэдээ
Монгол, Австри хоёр улсын иргэд харилцан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцдог болно

Засгийн газраас Австри улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн нийгмийн хамгааллыг хангах зорилгын хүрээнд хоёр улсын хороонд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсын хоорондын хэлэлцээр”-ийн төслийн 3 дахь буюу эцсийн шатны хэлэлцээг энэ сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийхээр болсон байна.
Ингэснээр, хэлэлцээр батлагдвал Монгол, Австри улсын иргэд хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцуулах, хоёр улсаас даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэрийг тогтоолгон авах боломжтой юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.