УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Тэнүүн Огоо"-гоос ₮10.3 тэрбумыг авсан "Эм Эс И Партнерс" ХХК эргүүлээд ₮14 тэрбумыг нэхэмжилсэнд А.Ганхуяг гайхав

"Ногоон автобус" автортой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох /ЭХ-ийн 22.1-1, 17.3-2.2, 22.12-1/ хэргийн шүүх хуралдаан өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн хуралдааны үеэр "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг мэдүүлэгтээ "Эм Эс И Партнерс" цүнхний компани бөгөөд Б.Цолмон далдуур удирддаг" гэж онцолжээ.

-Шүүгч: "Эм Эс И Партнерс" ХХК 14 тэрбум төгрөгийг иргэний нэхэмжлэлээр нэхэмжилсэн. Үүнийг та хүлээн зөвшөөрч байна уу?

-А.Ганхуяг би наадахыг чинь бодоод л сууж байлаа. Гайхаж байна. Ямар үндэслэлээр, яаж манайхаас нэхэмжлэв. Нэг л юмыг сайн ойлголоо. Төрийн өмчийн компанийг ийм л хүмүүс удирддаг юм байна. Юу гэсэн үг юм бэ. Санхүүгийн активаа мэдэхгүй. ИТХ-д гурван удаа сонгогдсон хүн ийм юм яриад сууж байгааг бодохоор.

-Шүүгч: Ийм сахилга баттай компанитай та яагаад гэрээ байгуулсан юм бэ?

-Миний ганц итгэл үнэмшил байсан. Далдуур удирдсан Б.Цолмон гэж гараад ирнэ гэж бодоогүй, мэдээгүй. Одоо л ойлгож байна. Тухайн үедээ энэ компани хоёр л гишүүнтэй буюу Ц.Болортуяа өөрөө, нөгөө нь Ганхөлөг гэж ойлгож байсан. Компанийнх нь дүрмийн сан 1 сая төгрөг л байсан.

Хохирогч Б.Цолмонгийн ярьж байгаагаас "Үнэхээр цүнхний компани гэж энэ юм байна" гэж бодлоо

Гэх асуулт хариулт өрнөв.


2024 оны тавдугаар сард "Ногоон автобусны цавчаа"-гаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол явуулсан.

Тухайн үед шинжээчийн мэдээлэлд "2023 оны гуравдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 29-нийг хүртэл нийтдээ 272.2 тэрбум төгрөгөөс 134.6 тэрбум төгрөгийг “Тэнүүн-Огоо” компанид олгосон байна. Улсын төсвөөс санхүүжсэн 134.6 тэрбум төгрөгөөс “Тэнүүн-Огоо” компани нь гадаадын нийлүүлэгч компаниудад 111 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. Nanjin golden dragon компани руу 10.3 тэрбум төгрөгийг "Эм Эс И Партнерс" ХХК-аар дамжуулж шилжүүлжээ. "Эм Эс И Партнерс" ХХК нь "Тэнүүн-Огоо" компанитай харилцан хамааралтай нэгдсэн сонирхолтой этгээдүүд байсан нь нотлох баримтаар харагдаж байна" гэж дурдагдсан билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Medeh ym bna umnuh zahiralaa alchaad Tenuun Ogoog awsan biz de

Зочин
Зочин

Хогын золбин шаар

Ха ха ха
Ха ха ха

Хэрэг нь илэрсээр эсвэл мэдэн будидна, эсвэл үхлийн өвчин илэрнэ. Үнэхээр гайх�##�тай

Зочин
Зочин

Хулгайчидыг буудан хороогооч

Зочин
Зочин

Ганхуяг мэдсээр байж энэ гүйлгээг хийлгэсэн байна.
Цолмон гэж хөгийн новш байдаг. Одоо бүүр хохирогч болцон.

Зочин
Зочин

137.6 тэрбум нь хайчив сонин юм аа... 10.3тэр бум нь эзэн нь байна... бага өгөөшөөр их өгөөшөө д�##�д�##�ж бгаа юм уу

Холбоотой мэдээ

Back to top button