ГадаадГадаад мэдээ

Зүүн хойд азийн орнуудын хүйсийн тэгш эрхийн үнэлгээг Монгол тэргүүлэв

"Дэлхийн жендэрийн ялгааны тайлан"-д жендэрийн ялгааг эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төр гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үнэлэхэд Монгол Улс Зүүн хойд Азийг тэргүүлсэн байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан дэлхийн хүйсийн ялгааны индексийн нэгт Испани оржээ. Харин Зүүн Азийн 14 орноос хүйсийн ялгааны индекс хамгийн өндөртэй улсаар Монгол тодоров.

Дараа нь Өмнөд солонгос, Хятад, Япон зэрэг улсууд оржээ. Сүүлийн үед Солонгос, Хятад, Япон гэсэн гурван улсын чансаа үе үе өөрчлөгдөж байгаа ч Монгол Улс хамгийн өндөр чансаагаа хадгалсаар байна гэж Дэлхийн эдийн засгийн форум (WEF)-ын "Дэлхийн жендэрийн ялгааны тайланд дурджээ.

Эх сурвалж: Donga ilbu

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button