НИЙГЭМУРЛАГ

"When Life Gives You Tangerines" драмын ачаар Жэжү дэлхий дахинаа алдаршина

Эхний ангиасаа л олон нийтээс өндөр үнэлгээ авч дэлхий дахинаа шуугиулж буй БНСУ-ын "When Life Gives You Tangerines" драма Жэжүгийн алдартай газруудад зураг авалтаа хийжээ.

Үүнд Жэжүгийн Жэжү Мугвана, Сонсан Ильчулбон, Гимнён далайн эрэг, Орадун дахь цэцэгсийн талбай зэрэг газрууд багтаж байна. Жэжү муж нь 2022 оны сүүлээс эхлэн нэг жил хоёр сарын турш зураг авалтын байршил бэлтгэх зэрэг захиргааны ажлуудыг зохион байгуулж, продакшн болох Pan Entertainment-д 50 сая воны санхүүжилт үзүүлсэн байна.

Драма цацагдсаны дараа Жэжү мужийн албан ёсны Youtube сувгаар сурталчилгаа явуулж эхэлсэн. Мөн 1200 гаруй зарын самбарыг, автобусны буудлуудад байрлуулж "When Life Gives You Tangerines" драмыг сурталчилж байна. Жэжү мужийн удирдлагууд энэхүү драмын амжилтаар дамжуулан сүүлийн жилүүдэд буурсан аялал жуулчлалын салбарыг сэргээх өндөр хүлээлттэй байгаа аж.

Энэхүү бүтээл нь энэ сарын 7-ны өдөр 190 гаруй улсад нэгэн зэрэг цацагдсаны дараа, Amazon компанийн эзэмшдэг Интернет кино мэдээллийн санд 9.0 оноо авсан бөгөөд FlixPatrol сайтад дэлхийн TV шоуны ангилалд VI байранд бичигджээ.

Эх сурвалж: news1.kr

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button