Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох хуулийн төслийг өргөн мэдүүллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Хууль санаачлагчийн зүгээс Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3-т хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах тохиолдлын нэг нь “энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа” гэж заасан нь шалгалтад орох хуульчийн эрхийг зөрчиж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан бодит нөхцөл байдал үүсгэж буй учраас уг хуулийн төслийг өргөн мэдүүлж буй гэв.
Хуулийн төсөл батлагдсанаар аливаа хуульч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн шалгалтад хууль бус хязгаарлалтаас ангид хамрагдах боломж бүрдэнэ гэж хууль санаачлагч үзэж буйгаа илэрхийллээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийнхөө хувийн асуудлыг хууль болгож батлуулаад л Онжигодоржийн охин мөн дөө