Ихэнх нутгаар дулаарч шар усны үер болж болзошгүйг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын сав газраар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -27…-32 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
Өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-17 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -14...-16 градус хүйтэн, өдөртөө дулаарч +5...+7 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.