Нийслэл

"Хөх дөл" төслийн хүрээнд 20 ангит цуврал баримтат кино үзэгчдэд хүрнэ

Нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Хөх дөл” төслийн нээлт болжээ.

Төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан бөгөөд “Хөх дөл” төслийн хүрээнд нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг бүтээсэн юм. 

Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдрал дээр түшиглэн илэрхийлсэн дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног мөн олон нийтийн хүртээл болгосон юм. Харин нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлжээ.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button