Канад: АНУ-тай хэлэлцэхийн тулд Трамп үл хүндэтгэхээ зогсоох хэрэгтэй

Канадын Ерөнхий сайд Марки Карни даваа гарагт /2025.03.17/ хэлэхдээ хоёр улс ирээдүйн харилцааныхаа талаар нухацтай ярилцаж эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Канадын талаар үл хүндэтгэсэн зүйл хэлэхээ зогсоох хэрэгтэй гэжээ. Трамп Канадын бараануудад гаалийн татвар тавина гэж мэдэгдсэнээс гадна тус улсын АНУ-ын 51 дэх муж болгох талаар хэд хэдэн удаа хошигнож ярьсан.
Лондонд айлчилж буй Карни “Бид хэлсэн зүйлсийг нь шүүмжилсэн. Үл хүндэтгэсэн, үр ашиггүй үгс. АНУ-тай өргөн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцахаас өмнө энэ үл хүндэтгэсэн үгээ зогсоох хэрэгтэй” гэжээ. Карни хэлэхдээ хоёр улсын аюулгүй байдал, ерөнхий харилцааг илүү өргөн хүрээнд хэлэлцэж, ярилцах сонирхолтой буйгаа илэрхийлсэн байна. Тэр “АНУ яриа хэлэлцээ хийхэд бэлэн болох үед бид хэлэлцээний ширээнд суухад бэлэн” гэжээ.
АНУ өнгөрсөн долоо хоногт орж ирж буй бүх хөнгөн цагаан, гангийн импортод 25 хувийн татвар тавьсан. Үүний хариуд Канад АНУ-ын олон арван тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар оногдуулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.