УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Бэлтгэл хурандаа Ш.Бямбааг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан өнөөдөр /2025.03.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн одон, медаль гардууллаа.

Гавьяат цолоор:

  • Бэлтгэл хурандаа Ш.Бямбааг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор,
  • ОБЕГ-ын ахмад ажилтан, Бэлтгэл хурандаа Г.Даваадоржийг Гавьяат багш цолоор,
  • Монголын Нотариатчидын танхимын гишүүн, Нотариатч, Ахлах дэслэгч Л.Батцэндийг Гавьяат хуульч цолоор,
  • ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Академич, Хошууч генерал П.Дашийг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор,
  • ШШЕГ-ын ахмад ажилтан, биологийн шинжээч, Дэд хурандаа Т.Оюунбатыг Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор,
  • Зэвсэгт хүчний дугаар ангийн Материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, Сургагч ахлагч Г.Бямбадоржийг Гавьяат тээвэрчин цолоор тус тус шагналаа.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button