Шүүгч Илон Маскийн “USAID”-ийг танах ажил үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэж үзжээ
АНУ-ын холбооны шүүгч Теодор Чуанг мягмар гарагт /2025.03.18/ тэрбумтан Илон Маск болон түүний байгуулсан Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтсийг (DOGE) “USAID”-ийн үйл ажиллагааг танах нь үндсэн хуулийг зөрчсөн байх магадлалтай гэж үзжээ. Чуанг Маск болон “DOGE”-ийг үргэлжлүүлэн “USAID”-ийн ажиллагааг танах алхам хийхээс хориглосон байна.
Шүүгч Чуанг “DOGE” болон Маскийн ажлаас нь чөлөөлсөн олон мянган “USAID”-ийн ажилтныг буцааж ажилд авч, тэдний системд нэвтрэх эрхийг сэргээхийг тушаажээ. “USAID”-д ажилладаг байсан хэд хэдэн хүмүүс Маск болон “DOGE”-ийг шүүхэд өгөөд байгаа. Нэрээ нууцалсан 26 нэхэмжлэгчийг төлөөлж буй хууль Норм Эйзен хэлэхдээ “Өнөөдрийн шийдвэр бол Илон Маск АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) болон Үндсэн хуульд халдаж буй явдлын эсрэг томоохон ялалт боллоо” гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Fox News” агентлагт хэлэхдээ шүүгч Чуангийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна. “USAID”-ээр дамжуулж АНУ гаднын орнуудад хүмүүнлэгийн тусламж, бусад хөгжлийн хөтөлбөрүүдэд санхүүжилт олгодог. Трамп ажлаа хүлээн авсны дараа АНУ гадаадын орнуудад үзүүлдэг тусламжаа түр хугацаагаар зогсоосон билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ байгууллага зорилгоосоо хазайсан байж магадгүй ээ. Манай улсад сэтгүүлчдийг худалдаж авсан гэж боддог. Гэхдээ зуучлагч нар нь дундаас нь идсээр өчүүхэн хэсэг нь очдог гэж нэг юм уншсан л санагдана
Манай улсын том гарууд чинь ХМХ ийг дэмжиж байгаа юм шиг хэрнээ өөрснөөсөө өгөлгүй энэ АНУ ын хөгжлийг агентлагаас мөнгөө гаргуулчихдаг юм шиг л мэдээлэл яваад айсан. Бас болоогүй дундаас нь өөрснөө зөндөө цавчаа хийдэг гээд бичсэн байсан