Шүүгч Илон Маскийн “USAID”-ийг танах ажил үндсэн хууль зөрчсөн байж магадгүй гэж үзжээ

АНУ-ын холбооны шүүгч Теодор Чуанг мягмар гарагт /2025.03.18/ тэрбумтан Илон Маск болон түүний байгуулсан Засгийн газрын үр ашигтай байдлын хэлтсийг (DOGE) “USAID”-ийн үйл ажиллагааг танах нь үндсэн хуулийг зөрчсөн байх магадлалтай гэж үзжээ. Чуанг Маск болон “DOGE”-ийг үргэлжлүүлэн “USAID”-ийн ажиллагааг танах алхам хийхээс хориглосон байна.
Шүүгч Чуанг “DOGE” болон Маскийн ажлаас нь чөлөөлсөн олон мянган “USAID”-ийн ажилтныг буцааж ажилд авч, тэдний системд нэвтрэх эрхийг сэргээхийг тушаажээ. “USAID”-д ажилладаг байсан хэд хэдэн хүмүүс Маск болон “DOGE”-ийг шүүхэд өгөөд байгаа. Нэрээ нууцалсан 26 нэхэмжлэгчийг төлөөлж буй хууль Норм Эйзен хэлэхдээ “Өнөөдрийн шийдвэр бол Илон Маск АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) болон Үндсэн хуульд халдаж буй явдлын эсрэг томоохон ялалт боллоо” гэсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Fox News” агентлагт хэлэхдээ шүүгч Чуангийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн байна. “USAID”-ээр дамжуулж АНУ гаднын орнуудад хүмүүнлэгийн тусламж, бусад хөгжлийн хөтөлбөрүүдэд санхүүжилт олгодог. Трамп ажлаа хүлээн авсны дараа АНУ гадаадын орнуудад үзүүлдэг тусламжаа түр хугацаагаар зогсоосон билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ байгууллага зорилгоосоо хазайсан байж магадгүй ээ. Манай улсад сэтгүүлчдийг худ�##�даж авсан гэж боддог. Гэхдээ зуучлагч нар нь дундаас нь идсээр өчүүхэн хэсэг нь очдог гэж нэг юм уншсан л санагдана
Манай улсын том гарууд чинь ХМХ ийг дэмжиж байгаа юм шиг хэрнээ өөрснөөсөө өгөлгүй энэ АНУ ын хөгжлийг агентлагаас мөнгөө гаргуулчихдаг юм шиг л мэдээлэл яваад айсан. Бас болоогүй дундаас нь өөрснөө зөндөө цавчаа хийдэг гээд бичсэн байсан