Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д барууны компаниуд эргэн ирэхэд нээлттэй, гэхдээ Москвагийн нөхцөл дор

АНУ Москвад ээлтэй хандаж байгаа тул барууны орнууд ОХУ-ын зах зээлд эргэн ирэхэд бэлдэж байгаа гэх таамаглал явах болсон. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон албаны хүмүүс хэлэхдээ эргэж ирэхээр бол зөвхөн хатуу нөхцөл дор л буцаж зах зээлдээ оруулна гэжээ.

Тодруулбал ОХУ-ын үйлдвэрчид, бизнес эрхлэгчдийн холбооны жил тутмын хурал дээр Путин гадаад бизнес эрхлэгчид ОХУ дахь хөрөнгөө худалдсан хямд үнээрээ буцааж авахыг зөвшөөрөхгүй, давуу эрх олгохгүй хэмээсэн байна. Тэр  дотоодын үйлдвэрлэгчдийн давуу талыг хадгалахын зэрэгцээ гадаад компаниуд буцаж орж ирэх зохицуулалтын тогтолцоог бий болгохыг уриалсан юм.

2022 онд ОХУ Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсний дараа барууны олон зуун компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоож эсвэл танасан. Өнгөрсөн сард АНУ болно ОХУ-ын албан тушаалтнууд дайн эхэлснээс хойш анхны удаа хэлэлцээ хийсэн юм. Үүний дараа ОХУ-ын хэвлэлүүд барууны фирмүүд улсынх нь зах зээлд орж ирэх хүсэл эрмэлзэлтэй байна гэж мэдээлж эхэлсэн байна.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 19, 2025 16:23

Оросууд өөрсдөө л худлаа солиорч. Угаасаа ард түмнийхээ тархийг угаагаад сурцан улс даа. Дайнтай улсад юу гэж буцаж ирэх вэ дээ. Дайн бүрэн дууссаны дараа бол тодорхой хэсэг нь буцаж ирж магадгүй.

Зочин
Зочин
3 сар 19, 2025 18:06

Барууны компаниуд Орост ирэх гэж гуйгаад байгаа юм шиг өөдөөс нь бас болзол тулгах юм гэнээ?!! Өвгөн болохоо больжээ!!

Зочин
Зочин
3 сар 20, 2025 01:40

GALZUU MURT SOGTUU DURAK IVANUUD GJ URUVDULTEI ULS BHIIM DAA . BAS UURSDIIN DURMIIN DAGUU GNEE KKKK

Холбоотой мэдээ

Back to top button