Нийгэм мэдээ
Хоошёорюү С.Бямбасүрэн анхныхаа башёд оролцохгүй

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын Харү башё Осака хотод үргэлжилж байна.
Хаврын башёд 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгээр ахлуулсан Монголын 21 сүмоч таван зиндаанд хүч үзэж буй. Ёкозүна цолтойгоор анхны башёдоо барилдаж буй Хоошёорюү С.Бямбасүрэн башёг өнжихөөр боллоо. Тэрээр баруун тохойны гэмтлийн улмаас ийнхүү өнжихөөр болсон байна.
Есөн өдрийн дараах байдлаар дээд зиндаанд монгол бөхчүүд дараах амжилттай барилдаж байна.
Макүүчи зиндаа /даваа, унаа/
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн-5-4
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн-4-5
Маэгашира /2/ Чиёошома Г.Мөнхсайхан-3-6
Маэгашира /7/ Тамаваши Б.Мөнх-Оргил-6-3
Маэгашира /8/ Оошёоүма П.Дэлгэрбаяр-4-5
Маэгашира /12/ Онокацү Б.Чойжилсүрэн-5-4
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын арслан Улаан хүзүү Дэлэгийн удмынхны ноёрхо л Японы Сумод хир удаан үргэлжлэх юм бол доо ?